Малчдаас мах бэлтгэхэд зориулж 100 тэрбум төгрөг зарцуулна

tsenzuurmn 2023-12-13

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: Засгийн газрын хуралдаанаар хүнсний хангамж аюулгүй байдлын тухай 36 дугаар тогтоолын хэрэгжилт, гол нэрийн мах, гурил, улаан буудайн цаашдын байдлын тухай хэлэлцлээ. Тогтоолын хүрээнд 2023 онд 980 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөж, хүүгийн зөрүүд 135 тэрбум төгрөгийг тусгасан. Үүнээс 100 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зөрүү олгож, арилжааны банкны эх үүсвэртэй 700 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үлдсэн 280 тэрбум төгрөгийн 100 тэрбум төгрөгийг малчид, иргэдийн гар дээр байгаа мах худалдан авахад зургаан хувийн хөнгөлөлттэй зээлд зарцуулахаар шийдвэрлэлээ.

Мөн 180 тэрбум төгрөгийг ирэх хавар ноолуурын бэлтгэл ажилд хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Энэ жил ургацын байдал сүүлийн тав, зургаан жил аваагүй арвин байлаа. Үр тариа гэхэд нэг га талбайгаас 14.3 центр буюу 456 мянган тонныг хураан авсан. Үүнээс улаан буудай нь 435 мянган тонн байсан. Гэхдээ есдүгээр сарын цаг агаарын байдлаас болж нийт улаан буудайн 25-28 хувь нь ангилал буурч, стандартын зэрэглэл буурсан.

Монгол Улсын хувьд энэ зүйлд дутуу дулимаг ажиллаж ирсэн. Социализмын үед 30 хувийн импортын татварыг 1997 онд тэг болгож, гурван жилийн дотор үндэсний үйлдвэрлэлүүд бүгд элгээрээ хэвтсэн. Дараа нь таван хувь болгосон. Таван хувь нь үйлдвэрлэгч хоёр том орны хажууд манай улсын үндэсний үйлдвэрлэлийн хамгаалалт болж чаддаггүй