УИХ-ын чуулганы 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал зэрэг зарим гишүүдээс шатахуун орж ирж байгаа эсэх талаар салбарын сайдаас асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ бол 2023.11 сарын 01-ээс 23 ныг хүртэл хилээр орж ирсэн гаалийн мэдээл. Энэ мэдээлэл дээр бол 95,300 тонн дизель түлш, 50,400 тонн А-92 хилээр орж ирсэн. Энийг яагаад үзүүлж байна вэ гэхээр монгол улсын нийт хэрэглээ дизель түлшний хувьд сарын хамгийн ихдээ 92 мянга байдаг, А-92 хувьд бол хамгийн ихдээ 52, 53 мянган тонн эхний 22 өдрийн байдлаар орж ирсэн гаалийн мэдээллийг та бүхэнд үзүүллээ. Энэ тэгээд орж ирж байгаа юу гэдэг асуултад би хариулж байгаа шүү энэ бол нөөцийн мэдээ биш, гаалийн мэдээ шүү. Энийг үнэн зөв үү, Ганбаатарын өгч буй мэдээ буруу юу, үнэн үү гэдгийг өөр эх үүсвэрээс шалгаж болно би энийг сэтгүүлч нарт байнга хэлж байгаа.
Асуудал юунаас үүдэлтэй байна вэ гэхээр өнөөдөр ОХУ-ын засгийн газраас дэлхий нийтэд хориг тавьсан, дизелийн болоод авто бинзений энэ хориг өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа, авто бензин дээр хориг 2 хоногийн өмнө цуцлагдсан, дизель дээр бол өчигдөр дөнгөж зуны түлш экспортлох процесс цуцлагдсан өвлийн түлш хоригтой хэвээрээ байна. Монгол улсын хувьд бол энэ хоригийг хязгаарлагдмал байдлаар тавигдаж байгаа яагаад хязгаарлагдмал вэ гэхээр Роснефть болоод газпром гээд томоохон компаниудаар монгол улс руу экспортлож байна бусад жижиг компаниуд монгол улс руу экспорлох боломжгүй байна. Хоригоос хойш 21 хоног бүх нөөцөө шавхсан юу ч орж ирээгүй тэгэхдээ энэ хориг ганцхан монголд тавьсан хориг биш бүх дэлхийд тавигдсан хориг, дундад азийн 5 улс л засгийн газрын хэлэлцээрийн улмаас энэ хоригт ороогүй бусад бүх улс орсон.
Монгол улсын хувьд энэ байдлаас гарахын тулд БНХАУ-с дизель импортлож байгаа энэ мэдээн дээр тодорхой байгаа. А-92 хувьд байдал харьцангүй сайжрах түвшинд байна тэгэхдээ асуудал байна. Баруун аймгуудаар дизель түлш маш хүндэрсэн байсан 2 хоногийн өмнөөс боршоо, цагаан нуур боомтуудаар дизель түлш орж ирсэн энэ бол уул уурхайн яам роснефть компанитай болоод бусад компаниудтай нэлээн ажилласны үр дүнд орж ирсэн үүний үндсэн дээр баруун аймгуудын дизель түлшний хангалт харьцангуй тогтворжилдлоо энэ тохиолдолд улаанбаатраас баруун аймгууд руу явж байсан тэр түлш зүүн болон төвийн бүсэд үлдэх юм.
Өмнө байгаа бүсүүддээ буюу уул уурхайн бүсүүдэд дизель түлшийг ялангуяа эрдэст таван толгой, оюутолгой, эрдэнэтэд бол хятадаас түлш импортлоод евро-5 стандартын түлш хэрэглэхийг шахаж байгаа бид ямар ч байсан БНХАУ-аас өнөөдрийн байдлаар 7,6 тонн түлш импортолсон байна энэ түлшээр уул уурхайн томоохон компаниудаа хангаж байгаа. Жижиглэнгийн үнээр зарахгүй байгаа нь үнэн уул уурхайн яам бол тодорхой нөхцөлд үнэ нэмэхээс биш хомсдол үүссэн тохиолдолд үнэ нэмнэ гэдэг бол байж болохгүй
0 cэтгэгдэлтэй