Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил өндөр энэ үед өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ.
Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажлын өдрүүдэд 17.00-20.00 цаг хүртэл жижүүр эмч ажиллана.
Харин амралтын өдрүүдээр 10.00-15.00 цаг хүртэл жижүүр эмч ажиллахаар болжээ. Тиймээс иргэд өөрийн харьяаллын дагуу өрхийн эмнэлэгтээ үйлчлүүлэх боломжтой юм.
0 cэтгэгдэлтэй