Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Харуул алтай хотхоны есөн давхраас бага насны хоёр хүүхэд унаж нас барсан хэрэг гарсан.
Энэ талаар ГБХЗХГ-ын дарга Н.Өлзийхутаг “Долоо болон таван настай хоёр хүүхдийг ээж нь гэртээ цоожлоод үлдээсэн байна. Харах хүнгүй байсан хойгуур хоёр хүүхэд өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймд гэрийнхээ аюулгүй байдлыг хангах, хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй байхад эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа шинэ байранд нүүж орж байгаа бол хамгийн наад зах нь цонхондоо тор, хамгаалалт, хаалт хийх хэрэгтэй. Ингэж хамгаалахаас л эцэг эхчүүд эхлэх хэрэгтэй байна. Энэ үйл явдалд хүүхдийн байгууллага маш их харамсаж байна. Хэргийг цагдаагийн байгууллага мөн шалгаж байна” гэлээ.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, гэрийнхээ аюулгүй байдлыг хамгийн түрүүнд хангаж байхыг сэрэмжлүүлж байна.
0 cэтгэгдэлтэй