Хүүхдийн оролцоон дээр нь тулгуурлан сурагчдад хувь хүний хөгжил, төлөвшил, багийн ажиллагаа, санхүүгийн боловсрол зэргийг олгож анги хамт олноороо төсөлт ажил зохион байгуулж ангид эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор БГД-ийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн “Ангийн дарга” нарыг хамруулсан ээлжит уулзалт семинарыг “Амгалан айл” ТББ-тай хамтран зохион байгуулан ажиллалаа.
Семинар төрийн дууллаар эхэлсэн бол Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн, хөгжил хамгааллын хэлтэс”-ийн дарга Б.Батсайханы нээлтийн үгээр үргэлжлэв.
Ангийн дарга нар Монгол Мөрөөдлийн тухай хэлэлцүүлэг хийж, хорт зуршлаас татгалзан зөв сайн хүн байхад өөрөөсөө эхлэн тухайд суралцлаа.
0 cэтгэгдэлтэй