Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна

tsenzuurmn 2023-07-6

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Бүртгэлийг Хүй долоон худагт 09:00-22:00 цаг хүртэл хийнэ. Уяач та бүхэн уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ шаардагдах бичиг баримтыг бүрэн авчрах шаардлагатай.