Эцэг эх, асран хамгаалагчид аа! Хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлээрэй. Улирлын амралтыг хүүхдэдээ ээлтэйгээр, үр дүнтэй өнгөрүүлээрэй.
Хүүхдүүд ээ!!!
– Өглөөд хөнгөн цайлж хэвшээрэй.
– Өглөө, өдөр, орой бүр шүдээ тогтмол угаагаарай.
– Тос өөх ихтэй, чихэрлэг, бэлэн хоолноос татгалзаж, ирээдүйн эрүүл бие бялдрыг бүтээгээрэй.
– Цэвэр ус тогтмол ууж хэвших нь гоё арьстай, эрүүл ходоодтой байхад тусалдаг.
– Дэлгэцийн цагаа багасгаж, бүтээлч дадалд суралцаарай.
– Унтах, сэрэх цагаа тохируулах нь эрүүл мэнд, сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг.
– Өдөр бүр 15-20 минутыг сурсан мэдсэнээ бататгахад зориулаарай.
0 cэтгэгдэлтэй