Баянзүрх дүүргийн хүүхдийн зөвлөл чуулганаа зохион байгуулж өмнөх ажлаа дүгнэж, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэхийн хамтаар дэд тэргүүнээ сонголоо.
Чуулганы оролцогчдод БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр мэндчилгээ дэвшүүлж зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Манай хэлтсээс хүүхдийн эрхийн хэрэгжилт, цаашид дүүргийн шийдвэр гаргах түвшинд юуг анхаарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хүүхдүүдийн санал бодлыг 2024 оны төлөвлөгөө, төсөв, бусад шийдвэр гаргалтанд тусгахаар ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр Б.Номин-Эрдэнэ ажилладаг бөгөөд дэд тэргүүнээр Мөнхзаяаг ажиллуулахаар сонголоо.
0 cэтгэгдэлтэй