Жилд дунджаар өсвөр насны 1000 орчим охин үр хөндүүлдэг байна

tsenzuurmn 2023-10-11

Манайд жилд дунджаар өсвөр насны 1000 орчим охин үр хөндүүлж буй гэсэн харамсалтай статистик бий. Үүний 10 орчим хувь нь бэлгийн хүчирхийллийн шалтгаантай байгааг ч мэргэжлийнхэн хэдийн судалсан байдаг.

Мөн жил бүр насанд хүрээгүй 3000 орчим охин амарждагаас 80 орчим хувь нь өрх толгойлж үлддэг гэх мэт статистикаас үзвэл тэдний бие болоод сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн асуудал нь эдүгээ нэн тулгамдаад буйг харж болно.

Иймээс гэр бүлийн болон хүүхдийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжуудыг чангатгах, хэрэгжилтийг хангуулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахаас гадна иргэд, эцэг, эхийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй байгааг эцэг эхчүүд хэлж байна.