Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран “ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЭЛ МӨЛЖЛӨГӨӨС ХАМГААЛАХ НЬ” зорилтод төслийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ төсөл нь нийслэл хотын 5 дүүргийн 12-18 насны охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэлээс эрүүл мэнд, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах зорилготой билээ.
Энэ хүрээнд 3 дахь удаагийн сургалтыг Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн зорилтод 25 хорооны хамтарсан багт хүүхэд хамгааллын аюулгүй байдлын бодлого, гамшгийн үеийн хүүхэд хамгааллын зохион байгуулалт удирдлага, хүүхэд хамгааллын кейс менежментийн арга зүйн сургалт зохион байгууллаа.
0 cэтгэгдэлтэй