ХНХ-ийн сайд Х.Булгантуяа: Монгол Улс 1.2 сая орчим хүүхэдтэй. Хүүхэд хамгааллын асуудалд манай харьяаны байгууллагаас гадна БШУ, ЭМЯ, Цагдаагийн байгууллага, иргэд олон нийт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байна.
ХНХЯ-ны зүгээс хүүхэд хамгааллын асуудал дээр төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Аймгийн ОБГ-тай хамтран ажиллаж, нисдэг тэргийг эрэн хайх ажиллагаанд гаргасан.
Жилд 1500 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Хүүхдэд туслах 108 утсанд энэ оны эхний найманд сард 70 мянган дуудлага ирснээс 50 хувь нь зорилтот дуудлага байсан.
Цаашид хүчирхийллийн гэмт хэргийн хуулийн санкцыг чангатгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн бэлгийн хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдсэн нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдвол тухайн хүнийг зураг, нэртэй нь олон нийтэд зарлана” гэв.
0 cэтгэгдэлтэй