Энэ оны 06 дугаар сарын 10-аас 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон 8-н дүүргийн хэлтсийн нийт 52-н албан хаагч, нийслэлийн болон дүүргийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Гал унтраах анги, Сайн дурынхны хөгжлийн төвийн 200 ажилтан залуучууд Туул голын эрэг дагуу 7 чиглэлд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тус арга хэмжээний хүрээнд хөдөлгөөнт эргүүлээр 28 өдөр давхардсан тоогоор 52 албан хаагч ажиллаж үер уснаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 12,817 иргэнд буюу 8,540 том хүн, 4,277 хүүхдэд үер усны ослоос урьдчилан сэргийлэх 3 төрлийн сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэж ажилласан байна.
Мөн голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метр зайд амарч зугаалж байсан 2,651 авто машиныг холдуулж, хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэглэсэн тохиолдолд усанд орохгүй байх талаарх сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллалаа.
0 cэтгэгдэлтэй