“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” 2023-2024 төслийн хүрээнд Европын Холбооны санхүүжилттай Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны кэйс менежментийг сайжруулах, зөвлөн туслах менторын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн нэгдсэн хурлыг 2023 оны есдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сумдад зохион байгууллаа.
Тус менторын хөтөлбөрийн төслийн нэгдүгээр шатанд шинэчлэн баталсан ХЭХЗХ-ны журмын дагуу 31 хорооны нийт 390 гаруй гишүүдийг, төслийн хоёрдугаар шатанд Ажлын албаны гишүүдэд зориулан кэйс менежмент, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой ахисан түвшний сургалтаас олж авсан нийт 11 аймаг, нийслэлийн 2 дүүргийн ХЭХЗХ-дын гишүүдийг зөвлөн туслах, ажлын байранд практик дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай профессор багш нар удирдан чиглүүлж байгаа бөгөөд ХЭХЗХ-ны ээлжит хурлыг зохион байгуулж, аймаг, сумдын хүүхэд холбогдож буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, кэйстэй холбоотой шийдвэрлэх асуудлыг хэлэлцүүлж, арга хэмжээ авч байгаа юм.
Ингэснээр ХЭХЗХ-оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч хүүхэд, гэмт хэргийн хохирогч, гэрч, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, кэйс шийдвэрлэлтийг эрчимжүүлж, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах чадвартай мэргэжилтэнтэй болох бөгөөд төслөөс тус менторын хөтөлбөрийн сайн туршлага, үр дүн, кэйс менежментийн загварыг цаашид улсын хэмжээнд хэрэглээнд оруулах, холбогдох журам, бодлогод нийцүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх юм.
Менторын хөтөлбөрийн ажиллагаанд ГБХЗХГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н. Өлзийхутаг, ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Н.Мөнхнасан, болон ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Стивен Кент, ОУЭЗХБ-ын Хөтөлбөрийн менежер Н. Одонтуяа нар оролцож, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн үр дүнтэй танилцав.
0 cэтгэгдэлтэй