Хайрцагнаасаа гарч хайран цагийг хайрын цаг болгоцгооё

tsenzuurmn 2023-09-12

Айл өрх бүрд амьд харилцаа багасч, ухаалаг утас, сошиал медиа хэрэглээнээс хэрэглээнээс үүдэлтэй хайртай хүмүүстээ гаргаж болох үнэтэй ЦАГ ХУГАЦАА нь ХАЙРАН хэмээн халагламаар үрэгдэж, бие биенээ ойлгох, сонсох, ярилцах тэр нандин мөчүүд багасч буй энэ цаг үед, нийгмийн хандлагыг өөрчилж, эерэг нөлөөлөл бий болгох зорилготой хайрын давлагааг эхлүүлж “ХАЙР+ЦАГ” төслийг эхлүүллээ.

“ХАЙР+ЦАГ” төслийг энэ сарын 12-нд Сүхбаатарын талбайд өглөөний 06:00-08:15 цагийн хооронд албан ёсоор нээхээр товлож байна.

“Хайр+цаг” төслийн зочдоор:

-Б.Жаргалсайхан МУГЖ

-Б.Ананд, гэргий Б.Намуунцэцэг /Контент бүтээгч/

-Э.Энхболд, гэргий Д.Отгонжаргал /Авъяаслаг гэр бүл/

Хайраа нэмэхээр ирэх уран бүтээлчид:

-“Дижитал” хамтлагийн дуучин Эрка Хайртай гэр бүлийнхээ төлөө алхам хийцгээе! Таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хайр+цаг төслийг дэмжигч: “SmartStore” дэлгүүр 4 ширхэг смарт гар утасны азтанг шалгаруулна.

Хүндэтгэсэн: Нийслэлийн гэр бүл залуучуудын хөгжлийн газар, “Эртэч Монгол” хөтөлбөрийн баг хамт олон