Төрийн ордны хойд талын хашааг иргэдийн амралтын сиймхийг тааруулаад барьж эхэлжээ. Ингэхдээ ямар компани хэчнээн төгрөгийн төсөвтэйгээр барьж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Ямар нэгэн тендэр зарлаж, компаниудын дунд нээлттэй өрсөлдөөнийг зарлаагүй байгаа нь Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газраас зарласан тендэрийн зараас харж болно. Хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2020 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө гарч байсан бол тендэрийн зар 2013 оноос хойш тавигдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Төрийн ордны хашаа засварлах тендер зарлаагүй гэсэн үг.
Энэ талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад төрийн ордны хашаа гэдэг утгаараа нууцлалын зэрэгтэй байдаг, мэдээлэл өгөх боломжгүй гэсэн үгээр хааж байсан юм. Хашааг барихын тулд Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч Уртнасангаас тодруулахад амралттай хөдөө явж байгаа тул мэдээлэл өгөхгүй гэв. Харин Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын Барилгын инженер, техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатараас асуухад мөн л амралттай байгаа, энэ талаар мэдээлэл байхгүй гэсэн юм. Гэвч аль хэдийн хашаа барих ажил эхэлжээ.
Ер нь хашаа барихад нууцын зэрэглэлтэй байгаа нь олон иргэний хардлагыг төрүүлж байна. Нууц нэрэн дор танил талаараа өчнөөн төсөвтэйгээр барьж байхыг үгүйсгэхгүй юм. Албан бус эх сурвалжийн мэдээллээр “Дабль пирамид констракшн” гэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн оролцоотой компани эл хашааг барихаар ямар ч өрсөлдөгчгүй, сонгон шалгаруулалтгүйгээр шалгарсан гэх.
Ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг. Гэтэл ордноо тойруулаад хааж хашаад байх нь хэр зохимжтой вэ.
Гадны өндөр хөгжилтэй зарим улс орны төрийн ордон нь элдэв хаалт, тусгаарлалтгүй байдаг бөгөөд иргэд нь чөлөөтэй орж ордны үйл ажиллагаатай танилцаж болдог байна. Тухайлбал, АНУ, Австрали, БНСУ, ХБНГУ-ын парламентын танхим иргэддээ нээлттэй байдаг.
ХБНГУ-ын парламент Бундестагийн ордон гаднаа ямар ч торон төмөр хашаа байхгүй. Гэтэл манай улсын төрийн ордонд төмөр торон хашааны хэрэг байна уу.
2 cэтгэгдэлтэй
buy high pr links
pevgihxry vmsdn wvymnam osgl sfmdwriacqbhghv
… [Trackback]
[…] Read More to that Topic: tsenzuur.mn/25036 […]