Сангийн сайд Б.Жавхлан: Цементийн хомсдол зах зээлд үүсээд байгаа. Үүнээс бол томоохон бүтээн байгуулалт зогсонги байдалд байна. Тухайлбал, Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалт зургаа дахь жилдээ үргэлжилж байна. Энэ замыг 2022 ондоо багтаан хатуу хучилттай болгон бүрэн хөдөлгөөнийг нь нээхээр ажиллаж байна. Цементийн нийлүүлэлт тасрахгүй бол энэ зорилтыг бид хангаж ажиллаж чадна.
Тиймээс Засгийн хуралдаанаас цемент болон цементийн төрлийн бүтээгдэхүүний импортыг гаалийн албан татварыг он дуустал тэглэж байна. Цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэр гарлаа.
Ингэснээр 500-600 мянган төгрөгийн цементийн үнийн өсөлт 400 мянгад хүрэх боломжтой байна. Монголын цементийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч дотоодын хэрэгцээг хангаж дийлэхгүй байна. Дотоодын үйлдвэрүүд өвөл, хаварт зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тодорхойлон бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй нөхцөл байдал үүссэн.
Дотоодын үйлдвэрүүд зогсолтгүй ажиллавал тус бүр жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэж чадна. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа болохоор цаг үеэ дагаж ийм шийдвэр гаргалаа.