• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Пүрэв, 2-р сар 9, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй

2022/07/26
: Нийгэм
0
“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй
Share on FacebookShare on Twitter

Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022”  шашин соёлын наадмын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэгтэй ярилцлаа.

-Даншиг наадмыг хэзээнээс сэргээн зохион байгуулж эхэлсэн бэ. Энэ жилийн зохион байгуулалтын талаар танилцуулна уу?

-Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон баяр наадам юм. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар  эл наадмыг соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгон өргөжүүлж, 2015 оноос зохион байгуулж эхэлсэн. 2015-1018 онуудад нийслэл, Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулсан. Харин 2019-2021 онд завсарласан. Энэ жил сэргээн зохион байгуулахаар төлөвлөж байна. “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ыг наймдугаар сарын 6, 7-нд Хүй долоон худагт хоёр өдрийн турш зохион байгуулна.

-Шашин соёлын энэхүү наадам аялал жуулчлал, эдийн засгийн салбарт ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?

-Ганцхан жишээ дурдахад, 2018 онд долоо хоногийн өмнө олон улсад эл наадмын тухай зарлахад 2500 жуулчин ирж байсан. Энэ нь аялал жуулчлалын салбарт төдийгүй эдийн засагт ч үр өгөөжөө өгч байсан. Энэ жилийн хувьд оны эхнээс эл наадмыг олон улсын хэмжээнд зарласан. Зөвхөн морь уралдах, бөх барилдахаас гадна жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарт эдийн засгийн өндөр үр өгөөжтэй байдаг.

-Энэ жилийн Даншиг наадамд ямар ямар хөтөлбөр багтаж байгаа вэ?

-Наадмын үеэр Очирваань бурхны дүрийг залж, тахидаг. Энэхvv шvтээн нь Монгол орныг даасан бурхан юм. Очирваань бурхныг тахихад 500 гаруй лам ном хурдаг. Мөн бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Түүнчлэн 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна. Лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиож, цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Цаашдаа нийслэлээс Даншиг наадмыг Азийн Буддистуудын цугладаг  томоохон наадам болгож хөгжүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн.

-Даншиг наадмын бэлтгэл ажил ямар шаттай явж байна вэ?

-“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг уламжлал ёсоор Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулна. Энэ хүрээнд Ажлын хэсэг гарч, Хүй долоон худагт бэлтгэлээ хангаж байна. Одоогоор бэлтгэл ажил 50 хувьтай байна.

-Хүй долоон худаг руу иргэдэд нийтийн тээвэр үйлчлэх үү?

-Даншиг наадмын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр  Таван шараас Хүй долоон худаг чиглэлд үйлчилдэг. Мөн “Сити-тур” автобусаар жуулчдад үйлчилнэ. Мөн хэвлэл мэдээллийнхэнд зориулан “Мэдээллийн төв”-ийг Хүй долоон худагт ажиллуулахаар төлөвлөсөн.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа
Нийгэм

Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа

2023/02/09
Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг
Нийгэм

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

2023/02/08
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
Нийгэм

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

2023/02/03
Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан
Нийгэм

Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан

2023/01/16
Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо
Нийгэм

Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо

2023/01/12
УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ
Нийгэм

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ

2023/01/06
Дараагийнх
Бяцхан үрсийнхээ тэмдэглэлт өдрийг хэзээ ч мартагдашгүйгээр тэмдэглэхийг хүсвэл “Gobi kids cafe”-г сонгоорой

Бяцхан үрсийнхээ тэмдэглэлт өдрийг хэзээ ч мартагдашгүйгээр тэмдэглэхийг хүсвэл “Gobi kids cafe”-г сонгоорой

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Газар хөдлөлтийн дараах гайхамшиг ба уй гашуу
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
  • 2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
  • Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа
  • Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev