• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 6 сар 26, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ

2022/05/27
: Нийгэм
0
Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ
5
SHARES
625
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар танилцууллаа. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. 

ХКҮ ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт СХД-ын Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийхэд Мах импекс ХК-д бэлтгэсэн хонь, ямааны махыг гэрээгээр авч өөрийн үйлдвэрт дулааны аргаар боловсруулалт хийсэн нийт 175 тн мах агуулахад хадгалж байна. Тус компани нь бүтээгдэхүүнийхээ хайрцаг болон хаяг шошгыг БНХАУ-д захиалгаар хийлгэж үйлдвэрлэлдээ хэрэглэдэг байсан байна.

Махны цаасан хайрцаг дээр тус компанийн таних тэмдэг, логог тавиулсан бөгөөд мах боловсруулах үйлдвэр нь Эм Ди Си Пи ХХК-тай гэрээ байгуулж хамтарч ажилладаггүй, Эм Ди Си Пи ХХК-тай холбоотой гомдлоо Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан байна.

Тухайн мах боловсруулах үйлдвэрт илэрч буй зөрчил нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй тул Нийслэлийн прокурорын газарт 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн “Үйл ажиллагаа түр зогсоох тухай” саналыг хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Үйл ажиллагаа түр зогсоох тухай” 05 дугаартай прокурорын тогтоолыг үндэслэн мах сэврээх, шулах, чанах, ангилан савлах цехд 2 ширхэг төмөр лац, 12 ширхэг цаасан лац тавьж, лац ломбо тавьсан тухай 0002944 дугаартай тэмдэглэл үйлдэж, мал төхөөрөх, мах боловсруулах, ангилан савлах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүхэлд нь түр зогсоосон.

Нунтаг цагаан бодисонд хийгдсэн шинжилгээний дүнг үндэслэвэл:

  • Мах боловсруулах үйлдвэрт байсан бор цаасан ууттай цагаан нунтаг дээж авч ХАБҮЛЛ-ийн 2022 оны 22-2657 дугаартай сорилтын дүнгээр цардуулын агууламж 92.45%, кальци магнийн карбонат 20.48%, чийглэг 11.73%, глутамат натри, нитрит, формальдегид илэрсэн тухай сорилтын дүгнэлт гарсан байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд уг цагаан бодис нь цардуулын өндөр агууламжтай, нэмэлт бүхий нийлмэл хольц байна.

Мөн “Эм Ди Си Пи” компанийн мах боловсруулах үйлдвэрийн гүний худгийн уснаас дээж авч, МХЕГ-ын харья Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид тавдугаар сарын 11-нд шинжлүүлэхэд үйлдвэрлэлийн технологийн дамжлагад хэрэглэж буй цагаан өнгөтэй уусмал нь чанар аюулгүй байдлын шаардлагыг мөн хангахгүй байгаа юм. Уусмалын найрлагад шинжилгээгээр цардуул, нитрит, натрийн хлоридын агууламж их байна.

Түүнчлэн тус компанийн махны шинжилгээнээс ходоод гэдэсний эмгэг судлалын өвчин үүсгэх бодис илэрсэн нь тогтоогджээ. Уг компанийн ажлын байрны дүгнэлтийг хүчингүй болгосон байна. Иймээс цаашид “Эм Ди Си Пи”  компани өөрийн нэрээр махны үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?
Нийгэм

Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

2022/06/16
Хоёр жилийн хугацаанд завсарласан наадмынхаа нээлтэд анхаарлаа хандуулаач, Соёлын сайд аа
Нийгэм

Хоёр жилийн хугацаанд завсарласан наадмынхаа нээлтэд анхаарлаа хандуулаач, Соёлын сайд аа

2022/06/16
СҮРЖИН ЭХЭЛСЭН ШАЛГАЛТУУД ХААНА ХҮРЭЭД ЗОГСДОГ ВЭ?
Нийгэм

СҮРЖИН ЭХЭЛСЭН ШАЛГАЛТУУД ХААНА ХҮРЭЭД ЗОГСДОГ ВЭ?

2022/06/03
УИХ-ын 4 гишүүнийг яллагдагчаар татаж, хориг тавив
Нийгэм

УИХ-ын 4 гишүүнийг яллагдагчаар татаж, хориг тавив

2022/06/02
З.Мэндсайхан: Мах боловсруулж экспортод гаргах эрхийг БНХАУ-ын гаалийн байгууллагаас олгодог
Нийгэм

З.Мэндсайхан: Мах боловсруулж экспортод гаргах эрхийг БНХАУ-ын гаалийн байгууллагаас олгодог

2022/06/02
С.Амарсайхан: Мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсооно*
Нийгэм

С.Амарсайхан: Мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсооно*

2022/06/02
Дараагийнх
С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev