• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 6-р сар 10, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Байр тойроод шуугиж байна, байгаа онохгүй хадуурч байна…

2022/05/13
: Эдийн засаг
0
Байр тойроод шуугиж байна, байгаа онохгүй хадуурч байна…
Share on FacebookShare on Twitter

Хэдэн байр тойроод хэд хуваагдан хэрэлдэж байна даа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ, овоохон хөрөнгө зорьж залгиад, зориуд дампуурсан Капитал банкны өр байгаагүй бол Эрүүл мэндийн даатгалын газрынхан ингэтлээ боорлуултлаа хол шүү дээ. Үүнийг чинь үнэндээ бол гол асуудлыг голруулах, төөрөгдүүлэх гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Тодруулж хэлбэл хэргийн эзэнтэй биш, хэнгэргийн дохиуртай л биднийг ноцолдуулаад байгааг анзаарсан уу?

Капитал банк анх 1990 онд байгуулагдсан, 1998 онд Шинэчлэл банк болгон нэрээ сольсон, 2003 онд яагаад ч юм хуучин нэрээ дахин сэргээн авсан, 2019 онд дампуурсан. Эрүүл мэндийн даатгалд иргэдийн төлсөн 136.1 тэрбум төгрөг энэ банкны дампууралтай хамт үгүй болсон.

За тэгвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2017 онд байгуулагдсан, Капитал банкнаас 136.1 тэрбум төгрөгөө олж авах гэж шат шатны байгууллагуудыг дамжсаар, эцэст нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандсан байдаг. Одоогийн байдлаар нийт авлагынхаа ердөө 8.1 тэрбумыг барагдуулсан. Капитал банкны барьцаанд тавигдсан орон сууцнууд хэт өндөр үнэтэй байгаа нь дампууруулахын өмнөх зориудын хөөргөдсөн үнэ гэж хэлж болно.

Бусдын хөрөнгийг зээлийн барьцаанд авахдаа үнийг нь хэт унагаадаг арга барилаа мартаж, харин ч хэтэрхий өндөр үнэлж авсан гэж ойлгоход гэмгүй. Ийм өндөр үнэтэй орон сууцнуудыг эмнэлгийн эмч, сувилагч нар авах боломжгүйгээс мөн л гацаанд хэвтэж үлдсэн. ЭМДЕГ 61.7 тэрбум төгрөгийн 74 хөрөнгийг мөнөөх 136 тэрбумынхаа зарим хэсэгт тооцон бодож авсан. Үүний дотор нийт 29 орон сууц байгаагаас 19 нь 80 мкв-аас бага буюу ипотекийн зээлд хамрагдах боломжтой байсан, гэвч тавынх нь зээл шийдэгдэж, төлбөр нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөгдсөн…за энэ мэтээр хэдэн тоо дэс дараалуулж бичээд байж болж байна.

Асуудлын гол нь юу вэ гэхээр дампуурсан, дампуурах гэж байгаа банкуудаас хураагдсан асар өндөр үнийн дүн бүхий хөрөнгө, газар, объектууд хаачдаг вэ гэсэн асуулт гарч ирж байна. Хэн үнэлдэг вэ, хэрхэн хэнд зарж борлуулдаг вэ, хаачдаг вэ?

Энэ эрх мэдлийн төлөөх дайн цаагуур чинь өрнөөд, дунд нь Л.Бямбасүрэн гэдэг тэр эмэгтэй яг таг байсныхаа төлөө хэлмэгдээд, ард нь Капиталаас хураагдсан хэдэн зуун тэрбумын хөрөнгийн төлөөх эрх мэдлийн эвгүй дажин өрнөөд байгаа юм биш үү? Бид энд хэдхэн байран дээр ангайтал алалцаад байдаг, гэтэл цаана чинь дампуурсан Капиталд алдсан 136 тэрбум, дампуурах гэж байгаа Чингисхаан банкинд алдчихаад байгаа эрүүл мэндийн даатгалын 27 тэрбум төгрөгийн авлагаа яах вэ.

Одоо энэ сошиалаар элдвээрээ хэлүүлээд хэрчүүлээд байгаа тэр ЭМДЕГ-ынхан чинь Чингисхаан банкнаас бидний эрүүл мэндийн даатгалын 43 тэрбум төгрөгийг гаргуулахаар 2019 оноос Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаад, 16 тэрбумыг нь аваад, одоо хэр нь 27 тэрбум үлдчихээд, нөгөө банк гуай нь эргэж бухаад, шүүх дамжаад шүгэлдээд, цаг хожиж цалгардаад явж байна билээ шүү.

За бод, бод, Чингисхаан банкны ард хэн байдаг билээ, Капиталаас хураагдсан тэр олон зуун тэрбумын хөрөнгийг хаачуулах, хэрхэх, яаж тэндээс эрүүл мэндийн даатгалын санд байх ёстой 136 тэрбум төгрөгөө салгаж төвлөрүүлэх эрх мэдэл ба эв зүй энүүхэндээ гэхэд хаана явна? Энэ бүхэн хэн нэгэн эрхтэн дархтанд бас л асар том олз болж харагдаад байна даа.

Эзэнгүй болсон банкны эд хөрөнгөн дээр найрлахад хэн нэгэнд нь хэн нэгэн саад болчихжээ дээ, янз нь?

Сэтгүүлч Р.Эмүжин

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Давхардсан тоогоор 1,3 сая иргэн халамж хүртжээ
Эдийн засаг

Давхардсан тоогоор 1,3 сая иргэн халамж хүртжээ

2023/05/09
2023 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа
Эдийн засаг

2023 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

2023/04/03
Нүүрс тээврийн  экспорт хэрхэн эхэлж байв
Эдийн засаг

Нүүрс тээврийн экспорт хэрхэн эхэлж байв

2023/03/30
Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
Эдийн засаг

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо

2023/02/01
Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд  гаргалаа
Эдийн засаг

Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд гаргалаа

2023/01/12
Насны хишгийг ирэх сард олгоно
Эдийн засаг

Насны хишгийг ирэх сард олгоно

2023/01/10
Дараагийнх
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev