• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 5 сар 29, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Хөдөө аж ахуй

З.Мэндсайхан: Амралтын өдрүүдэд нөөцийн махны үнийг 350 төгрөг хямдруулан худалдана

2022/04/27
: Хөдөө аж ахуй
0
З.Мэндсайхан: Амралтын өдрүүдэд нөөцийн махны үнийг 350 төгрөг хямдруулан  худалдана
7
SHARES
682
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нөөцийг бүрдүүлэх хуулийг Засгийн газраас өргөн барьсан.

Үүнтэй холбоотойгоор гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдэд 234 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй олгох. Үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгон гаргахаар шийдвэрлэлээ. Нийт 25 тэрбум төгрөгийн хүү тооцогдоно. Энэ бол иргэдийнхээ мах гурилын үнийн дарамтаас гаргах хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно.

Мөн төв суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулж Засгийн газраас 12.7 мянган тонн мах бэлдсэн. Энэ махны 30 хувь нь үхрийнх бол 70 хувь хонь, ямааны мах юм.

Өнөөдрийн байдлаар үхрийн мах 3,600 тонн, хонины мах 6,800 тонн, ямааны мах 1.1 мянган тонн нөөцтэй байгаа бөгөөд зах зээлд

  • үхрийн мах 8,900 төгрөгөөр
  • хонины мах 8,300 төгрөгөөр,
  • ямааны мах 7,100 төгрөгөөр борлуулагдаж байна.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хонины мах дээр 250 төгрөгийн хөнгөлөлтийг нөөц хөрөнгөөсөө мах бэлдсэн компаниудад өгөхөөр шийдвэрлэсэн бол нөөцийн мах бэлдсэн 23 аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд маханд 100 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Ингэхээр нөөцийн хонины мах 8,300 төгрөгөөс 7,950 төгрөг болж хямдарна.

Мөн амралтын өдрүүдэд нөөцийн мах бэлтгэсэн компаниудын борлуулж буй хонины гулууз махны үнэ 7,750 төгрөг болж хямдарна. Энэ бол өнөөдрийн байдлаар төв суурин газарт байгаа хамгийн хямд, сайн чанарын мах юм.

Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийг 20 хувиар нэмэгдүүлж, маргаашаас үнийн зохицуулалт хийж арилжаална” гэлээ.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Хоршиж ажиллаад хоршооноосоо арилжъя
Хөдөө аж ахуй

Хоршиж ажиллаад хоршооноосоо арилжъя

2022/05/26
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар явагдаж байна
Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар явагдаж байна

2022/05/25
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар үргэлжилж байна
Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар үргэлжилж байна

2022/05/23
QR кодыг уншуулан  ноос, ноолуур, арьс ширийг чанар стандартын дагуу бэлтгэх аргатай танилцаарай
Хөдөө аж ахуй

QR кодыг уншуулан ноос, ноолуур, арьс ширийг чанар стандартын дагуу бэлтгэх аргатай танилцаарай

2022/05/20
Г.Батсуурь: Монгол Улс хүнсний хангамж-аюулгүй байдалд онцгойлон анхаарч,  хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангадаг болно
Хөдөө аж ахуй

Г.Батсуурь: Монгол Улс хүнсний хангамж-аюулгүй байдалд онцгойлон анхаарч, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангадаг болно

2022/05/17
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн зах зээлийн үнэ ханшийг танилцуулж байна
Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн зах зээлийн үнэ ханшийг танилцуулж байна

2022/05/17
Дараагийнх
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцтай танилц

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцтай танилц

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev