• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 3-р сар 27, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Орос Украйны асуудлын гол гогцоо юу байв?

2022/02/25
: Дэлхий дахинд
0
Орос Украйны асуудлын гол гогцоо юу байв?
Share on FacebookShare on Twitter

Л. Амгаланбаатар

2014 онд Украйнд болсон төрийн эргэлт бол АНУ болон НАТО-гын шууд оролцоотой үйл явдал болсныг тухайн үеийн АНУ-ын тусгай төлөөлөгч Виктори Нуланд гэгч эмэгтэйн утсаар ярьж байсан бичлэгүүд бүрэн нотолсон бөгөөд хэн хэн Украйны ямар дарга болохыг шууд зааварчилж байсан билээ. Тухайн үеийн Украйны ерөнхийлөгч Янукович бол Оросын талыг баримтлагч байсан бөгөөд олон мянган жилийн турш нэг тугын дор явсан энэхүү хоёр үндэснийг нэгнээ үзэн ядагч болгосон үйл явдал яг л энэ үеээс буюу 2014 онд төрийн эргэлт хийж хэт үндсэрхэг Нео Нацистууд төрийн эрхэнд гарч ирсэн юм.Барууны гол зорилго нь Оросын түүхт Хар Тэнгисийн Флотыг үгүй хийх гэсэн гол төлөвлөгөөтэй байсан ба учир нь Орос Украйны хооронд Орос улс Крымд байрладаг тус Флотоо дахин 99 жил ашиглах гэрээг Украйнтай байгуулсан байлаа. Тэгвэл төрийн эргэлт болсны дараа Украйны төрийн эрхэнд гарсан хүмүүс хамгийн түрүүнд Оросын Хар Тэнгисийн Флотын гэрээг цуцлах талаар мэдэгдсэн нь Оросын эрх ашигт хамгийн том аюул үүсгэсэн бөгөөд Орос улс хойшлуулашгүйгээр гэнэтийн ажиллагаа явуулж Крымд цэргээ оруулсан юм. Дараа нь олон нийтийн санал асуулга явагдаж Крымын оршин суугчид 98% ын саналаар Орост буцан нэгдэх шийдвэр гаргасан юм.Яагаад гэвэл оршин суугчид нь бараг 100% Оросууд байсан бөгөөд 1954 онд Оросын нутаг байсан Крымын хойгыг Зөвлөлтийн удирдагч Хрушев Оросоос салган Украйнд бэлэглэсэн юм. Тийм ч учраас тухайн арлын оршин суугчид бараг 100% Орост буцан нэгдэхийг зөвшөөрсөн юм. Орос Крымыг буцаан маш богино хугацаанд өөртөө нэгтгэж орхисон нь Барууны улсуудын огт төсөөлөөгүй үйл явдал болсон бөгөөд Украйнд хийсэн өнгөт хувьсгал нь 100% буруу тийшээ болж Оросын Флотыг үгүй хийж НАТО-гын усан Флотыг Оросын өмнөд хилд авчрах төлөвлөгөө нь баларсан түүхтэй.Хамгийн том хохирогч нь Украйн улс болсон бөгөөд өөрийн мэдэлд байсан Крымийг алдаад зогсохгүй зүүн Украйны Орос үндэстэн голлодог хэсэгт нь Украйны төрийн эрхэнд гарсан хэт үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг бослого эхэлсэн юм.

Бослого яагаад эхлэв?

Украйны төрд гарсан хэт үндсэрхэг үзэлтнүүдийн дараах шийдвэр уг үйл явдлын эхлэл болсон билээ.Уг шийдвэр нь: Украйн даяар Орос хэлээр хичээл явуулах, төрийн албанд Орос хэлээр ярилцахыг хориглох, Оросоор нэвтрүүлэг цацдаг бүх ТВ-үүдийг хаах, Оростой холбоотой хэн бүхнийг хардаж баривчилж эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн Зүүн Украйнд өөрийн эрхийг хамгаалсан Орос үндэсний бослого эхэлсэн бөгөөд Украйны нийт хүн амын бараг 30% ыг эзэлдэг Орос хэлтнүүдийн эрх ашгыг хамгаална гэдгээ Орос улс мэдэгдэж энэхүү 2 БН улс үүссэн түүхтэй. Өт хүртэл өөрийг нь оролдвол атиралддаг гэдгийг энэ үйл явдал харуулсан юм. Ингээд л нийт 8 дахь жилдээ үргэлжилж байгаа Украйны иргэний дайн эхэлж нийт 15000 гаран хүн алагджээ. Энэхүү дайныг зогсоох талаар явагдсан хамгийн том гэрээ нь Минскийн гэрээ гэгч бөгөөд үүнд тухайн хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд харин тухайн хоёр улсад Украйны өөртөө засах эрх олгох талаар заасан байлаа. Гэвч гэрээнд Украйн гарын үсэг зурснаасаа хойш Донецк, Луганск хоёрт өөртөө засах эрх олгох үүргээсээ татгалзсаар өдийг хүрсэн бөгөөд Минскийн гэрээг Украйны шинэ ерөнхийлөгч Зэлэнский илт эсэргүүцэж хуучин ерөнхийлөгч Прошинкоог уг гэрээг байгуулж улс орноосоо урвасан хэмээн цоллож шоронд хийж орхисон билээ. Өөрөөр хэлбэл Минскийн гэрээ бүтэлгүйтсэн гэсэн үг юм.2021 оны 11 сараас эхлэн Орос улс Украйнтай хиллэдэг хил дээрээ цэргийн хүчээ зузаалж эхэлсэн бөгөөд НАТО-гын орнуудад дараах шаардлагыг тавьж хойшлуулашгүйгээр шийдэх хэрэгтэй байгаагаа мэдэгдсэн юм.Уг шаардлагад:1. 1999 онд Орос болон НАТО-гын хооронд байгуулсан НАТО зүүн Германаас цааш 1 инч газарч ахихгүй гэсэн гэрээ байлаа. Гэвч тэрнээс хойш НАТО-гын 5 удаагын тэлэлт болж одоо хэзээний ОРОСЫН хилд тус цэргийн эвсэл тулан ирсэн билээ. Одоо бүр Украйныг тус цэргийн эвслийн гишүүн болгох талаар ил тод мэдэгдэж эхэлсэн Оросын хувьд улаан шугам болсон юм. Оросын ерөнхийлөгч одоо бидэнд дахин ухрах газар байхгүй та нар хэзээний бидний хилд тулан ирсэн хэмээн мэдэгдэж цэргийн томоохон хүчээ баруун хил дээрээ төвлөрүүлж НАТО-гын орнуудыг Оросын хилийн дэргэд авчирсан цэргийн хүчнүүдээ буцаан татах2. Дахин НАТО-гын гишүүнээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг нэмж авахыг зогсоохОрос улсад аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхийг шаардсан юм. Гэвч Барууны улсууд Оросын шаардагууд дундаас зөвхөн өөртөө ашигтайг нь хүлээн зөвшөөрч ашиггүйг нь зөвшөөрөхгүй гэсэн нь дипломат хямралыг мухардалд оруулсан юм. Ердөө хэдхэн долоо хоногийн өмнө Украйнд хандан НҮБ ээс Минскийн гэрээг хэрэгжүүлэхийг зөвлөсөн боловч Украйн мөн л татгалзаж АНУ тэргүүтэй НАТО-гын улсууд мөн Минскийн гэрээг нэг их тоож үзэхгүй байсны гай өнөөдөр болж Орос улс гэв гэнэт шийдвэр гаргаж 2022 оны 2 сарын 21 нд Луганск болон Донецкын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч цэргийн тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар байдал 100 хувь эргэлээ.Минскийн гэрээний талаар ярихыг хүсдэггүй АНУ хамгийн эхэнд Минскийн гэрээг зөрчлөө хэмээн мэдэгдэж ердөө долоо хоногийн өмнө Минскийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан Украйн Минскийн гэрээг Орос улс зөрчлөө хэмээн орилж эхэллээ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэдэг үйл явдал болсон. Минскийн гэрээг Украйн анх байгуулсан 2015 онд хэрэгжүүлсэн бол энэхүү 8 жил үргэлжилсэн иргэний дайн болохгүй мөн Украйны өөрийн зүүн хэсэгийг мөн алдахгүй байх байлаа.Украйн өөрийн гэсэн эрх мэдэл байхгүй 100% АНУ- ын тоглоомын улс болсон хэмээн Оросын тал мэдэгдсэн бөгөөд шинээр тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн хоёр улс руу халдах юм бол Украйнд өөрт нь муу зүйл болно гэдгийг Оросын ерөнхийлөгч мэдэгдэж тус хоёр тусгаар тогтнолоо зарласан улс руу Оросын цэрэг өчигдөр албан ёсоор орлоо.2014 онд анх Оросын хамгийн том усан цэргийн Флот болох Хар Тэнгисийн хүчийг үгүй хийж тус баазын байсан газарт НАТО-гын усан хүчийг байгуулах зорилгоор явагдсан өнгөт хувьсгал ийнхүү Украйны мэдэлд байсан зарим нутаг алдагдаж мөн Украйн улс бүрэн тоглоомын улс болон хувирч ЭЗ нь бүрэн дампуурч одоо зөвхөн мөхөх цагаа л хүлээж байгаа гэж хэлэхэд бараг хилсдэхгүй болоод байна. Украйн улс НАТО, болон АНУ өөрсдөд нь туслана гэж найдаж байсан боловч яг цагаа тулахад тэд бүгд Украйныг орхин гарч тэднийг үнсэнд хаясан хялз шиг л хаяж орхилоо…

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Газар хөдлөлтийн дараах гайхамшиг ба уй гашуу
Дэлхий дахинд

Газар хөдлөлтийн дараах гайхамшиг ба уй гашуу

2023/02/09
БНСУ-д ажилладаг монгол иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Дэлхий дахинд

БНСУ-д ажилладаг монгол иргэд нэгнийхээ аминд хүрчээ

2023/01/02
Хятад улс руу зорчих иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болно
Дэлхий дахинд

Хятад улс руу зорчих иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болно

2022/12/27
Дэлхийн найм дахь тэрбум иргэнээр Монгол хүү бичигдлээ
Дэлхий дахинд

Дэлхийн найм дахь тэрбум иргэнээр Монгол хүү бичигдлээ

2022/11/16
Элон Маск: Twitter-ийн ажилтнууд үдийн хоолны мөнгөө өөрсдөө төлнө
Дэлхий дахинд

Элон Маск: Twitter-ийн ажилтнууд үдийн хоолны мөнгөө өөрсдөө төлнө

2022/11/16
Сүнсний баярын үеэр үүссэн шахцалдаанд амиа алдагсдын тоо 154-т хүрчээ
Дэлхий дахинд

Сүнсний баярын үеэр үүссэн шахцалдаанд амиа алдагсдын тоо 154-т хүрчээ

2022/10/31
Дараагийнх
Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөмж гаргалаа

Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөмж гаргалаа

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа
  • Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev