СЭМҮТ-ийн сэтгэл засалч, их эмч Л.Жавхлан Ковид-19 үеийн нойргүйдлийн талаар мэдээлэл хийлээ.
Цар тахлын үеийн нойргүйдэл нь энгийн нойргүйдлээс илүү төвөгтэй байдаг.Учир нь энэ зөвхөн вирусын тухай асуудал биш түүнээс үүдсэн бүхий л өөрчлөлтийн тухай авч үзэх ёстой болж таардаг. Мэдээж ямар ч стрессийн хүчин зүйл бидний нойронд нөлөөлдөг хэдий ч нийгэм, эдийн засгийн байпал, ажил сургууль, амьдралын хэмнэлийн өөрчлөлтөөс хамаарч нийгэм дэх стрессийн түвшин илүү нэмэгдэж байна.
ЭНэ асуудал зөвхөн манай улсад ч биш дэлхий даяар үүсээд буй томоохон асуудал юм. Нийт хүмүүсийн амьдралын хэмнэлд тодорхойгүй байдал үүсгэж, дасан зохицолт, шилжилт хийхэд амаргүй байна.
Цар тахлын улмаас үүссэн түгшүүрээс гадна, нийгмээс тусгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоох зэрэг нь сэтгэл хямралд үүсгэж байна.
Нойргүйдэл нь дархлааны тогтолцоог унагаах, сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр бидний бодисын тогтолцооны үйл ажиллагаа алдагдахаас гадна шийдвэр гаргах чадвар, ой тогтоолт, танин мэдэхүйн үйл ажиллагаа буурдаг.
Үргэлжлэлийг бичлэгнээс үзээрэй