• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 3-р сар 27, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Н.Өнөрцэцэг: Бид хүний уурлахаараа ална шүү гэж хэлээд стрессээ тайлдаг зодуур биш

2022/01/26
: Нийгэм
0
Н.Өнөрцэцэг: Бид хүний уурлахаараа ална шүү гэж хэлээд стрессээ тайлдаг зодуур биш
Share on FacebookShare on Twitter

Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар мэдээлэл өглөө.

Сэтгүүлч У.Оргилмаа:  Зариг.мн сайтад байсан мэдээлэл дээр өөрийн мэдэж буй мэдээллээ хуваалцсан. Гэтэл над руу Ё.Отгонбаяр заналхийлсэн зурвас илгээсэн. Энгийн иргэн биш төрийн өндөр алба хашиж байсан хүн ийм үйлдэл гаргах нь ёс зүйгүй үйлдэл юм. Би энэ талаар эрүүгийн цагдаад хандсан байгаа. Өнөөдөр өглөө надаас уучлал гуйсан. Гэхдээ энэ асуудал бид хоёрын асуудлаас хальсан. Энэ заналхийлэлд бид дуугарахгүй бол дараагийн сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ хүнд ёс зүйн хариуцлага тооцож, одоо хашиж байгаа албан тушаалуудаас нь огцруулаасай, Ерөнхий сайд нэр цэвэр баг бүрдүүлээсэй гэж хүсэж байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:  Энэ хэрэг зөвхөн Ё.Отгонбаяр гэсэн хүнтэй холбоотой биш. Сэтгүүлчдийг заналхийлсэн тохиолдлууд  олон байдаг. Тэр бүр дарамт шахалт  ил гардаггүй. Бид заналхийлэлд өртчихөөд зүгээр суугаад байж болохгүй.

Өнгөрөгч долоо хоног Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн 55.3 хувь нь чанаргүй гэдэг ангилалд орсон талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. 55.3 хувийг 26 компанийн авсан 841 тэрбум төгрөгийн зээл эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг банкнаас гаргасан зээлийн талаас илүү хувь нь эргэн төлөгдөх боломжгүй болоод байна. Энэхүү 26 компанийн цаана ямар хүмүүс байна вэ гэдэг дээр zarig.mn сайт судалгаа хийсэн. Ингэхэд ихэнх нь ихэнх компани улстөрчидтэй холбоотой нь баримтаар нотлогдсон.

Бид энэхүү мэдээллийг ил болгосон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр гэдэг хүний компани Хөгжлийн банкнаас 117.9 тэрбум төгрөгийн зээл аваад өгөхгүй байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүүхдүүд болон төрсөн дүү, мөн гишүүн асан Б.Дамба-Очирын төрсөн дүү их хэмжээний зээл авсан баримтыг ил болгосон. Дараагийн мэдээлэл нь Ё.Отгонбаярын эхнэрийн хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн зээл авсан баримт.

Ё.Отгонбаяр нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Нүүдэлчин” групп гэж тусгасан байдаг. “Нүүдэлчин” группийг Ё.Отгонбаярын эхнэр Ш.Батнасан эзэмшдэг. Сайд асан энэ баримтыг үгүйсгээгүй.

Төрийн сайд асан Ё.Отгонбаяр Zarig.mn сайт болон сэтгүүлчдийг заналхийлсэн. Бид энэ хүний уурлахаараа ална шүү гэж хэлээд стрессээ тайлдаг зодуур биш. Ё.Отгонбаяр сайдаас өглөө уучлал гуйсан зурвас илгээсэн. Би уучлахгүй. Бид сайдын гэр бүл рүү дайраагүй. Гэр бүл нь энэ асуудалд өөрсдөө орсон. Авсан зээлээ төл.

Сэтгүүлч Н.Баасандамба: Сэтгүүлчийг айлгах, заналхийлэх замаар хэвлэлийн эрх чөлөөг боомилох үйлдэл гэж үзэж байна. Хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалахын тулд бид дуу нэгтэй, амь нэгтэй байх хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн сэтгүүлч бус олон нийтэд хамааралтай ойлголт юм. Хэвлэлийн эрх чөлөө байж ардчилал оршдог.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Сүүлийн үед хэн нэгнийг ил задгай заналхийлдэг болсон. Одоо төрийн сайд нь заналхийлж байна. Төрийн эрх мэдэл нэг талдаа төвлөрөхөөр муу тал нь эрх мэдлээ нийгэм рүү ашиглаж эхэлж байна. Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий. Одоо шүүхэд хандсан нь 800 тэрбум төгрөг. Дахиад 500 тэрбум төгрөг нь дэлгэгдэнэ. Тэрийг ярьсан болгоныг заналхийлэх юм уу? Дахиад олон хэргийг дэлгэнэ. Тэр бүрт сэтгүүлчдийнхээ амийг алдчихмааргүй байна. Одоо холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй Ерөнхий сайд аа.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
Нийгэм

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

2023/03/23
Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
Нийгэм

Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав

2023/03/23
“Хүүгүй зээл олгоно” гэсэн зард итгэж нэг иргэн 96 сая төгрөгөө шилжүүлж хохирчээ
Нийгэм

“Хүүгүй зээл олгоно” гэсэн зард итгэж нэг иргэн 96 сая төгрөгөө шилжүүлж хохирчээ

2023/03/21
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна
Нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна

2023/03/17
Гар утсаа цэнэглэх үедээ оролдож байсан хүүхэд тогонд цохиулан нас баржээ
Нийгэм

Гар утсаа цэнэглэх үедээ оролдож байсан хүүхэд тогонд цохиулан нас баржээ

2023/03/09
ШӨХТГ-т ундуйцсан “Алтан тариа* гурилынхаа үнийг 20 төгрөгөөр нэмлээ
Нийгэм

ШӨХТГ-т ундуйцсан “Алтан тариа* гурилынхаа үнийг 20 төгрөгөөр нэмлээ

2023/03/04
Дараагийнх
Улсын аварга малчин, хошой аварга малчин, улсын аварга саальчин, фермер, тариаланч хамт олон , тариаланч шалгарлаа

Улсын аварга малчин, хошой аварга малчин, улсын аварга саальчин, фермер, тариаланч хамт олон , тариаланч шалгарлаа

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа
  • Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev