Удахгүй сар шинэ болох гэж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгаас мал, мах оруулж ирж зарах нь ихэссэн. Тэгвэл мал, мах худалдан авахдаа юуг анхаарах талаар МХЕГ-аас зөвлөмж гаргажээ.
МХЕГ-ын Улсын ахлах байцаагч К.Зураш: Иргэд мах сонгож авахдаа хамгийн түрүүнд мал эмнэлгийн гэрчилгээг нь харах хэрэгтэй. Уг гэрчилгээг цахимаар ч шалгах боломжтой. Худалдааны төв, үйлдвэрүүд болон бусад үйлчилгээний газрууд мал эмнэлгийн гэрчилгээтэй махыг аваад цааш нь лабораторийн шинжилгээнд хамруулснаар магадлан шинжилгээний гэрчилгээтэй болдог. Иймд мал, мах сонгон авахдаа өнгө, үнэрээс гадна мал эмнэлгийн гэрчилгээ болон магадлан шинжилгээний гэрчилгээг нь шалгаж гарал үүсэл тодорхой мал, мах худалдан авахыг сануулж байна.