• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 2-р сар 6, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Хятад хилээ хаахад үндэсний үйлдвэрлэгчид гацав

2021/10/25
: Нийгэм
0
Хятад хилээ хаахад үндэсний үйлдвэрлэгчид гацав
Share on FacebookShare on Twitter

Б.БЯМБАЖАРГАЛ

БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нд коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хатуу хөл хорио тогтоож хилээ хаагаад байгаа. Үүний улмаас импортоос хамааралтай манай улсад зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж хомстол үүсчээ. Мөн зөвхөн нарийн ногооны үнэ өсөж, зарим нэрийн бараа тасарсангүй. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа ч доголдоход хүрчээ. Тэгвэл бараа бүтээгдэхүүн, хүнсний үнийг томоохон худалдааны төв, захуудаас сурвалжиллаа. 

АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ 2-3 ДАХИН ӨССӨН УЧИР ҮНЭЭ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Барилгын материалын дийлэнх нь импортоор, ялангуяа БНХАУ-аас орж ирдэг учраас хил гаалийн асуудалд хамгийн их өртдөг.  Барилгын материал, сантехникийн тоног, төхөөрөмжийн үнийн талаар 100 айлын “Jobi” барилгын материалын  худалдааны төвөөс тодрууллаа.

“Jobi” худалдааны төв рүү ормогц худалдагчид бие биеэсээ “Тэднийд тасарчихаж, агуулахад нь алга. Танд байна уу” гэж бараа бүтээгдэхүүнээ илүүчлэн асууж байв. Үүнээс харахад хил гаалийн асуудал энэ чигээрээ удвал хагас жилд 1.45 дахин өссөн барилгын материалын үнэ дахин “тэнгэрт хадах” бололтой. Энэ талаар сантехникийн бараа, бүтээгдэхүүний худалдагч Ц.Найдансүрэн “Сарын өмнө арав гаруй сая төгрөгийн бараа захисан.

Хил хаасан учраас удаашрах нь тодорхой боллоо. Үнийн өсөлт нь зөвхөн хил хааж хомстол үүссэнээс шалтгаалаагүй. Ачаа тээврийн үнэ 2-3 дахин өссөн. Тухайлбал, нэг бойлуурыг 35 юаниар ачуулдаг байсан бол одоо 100 юань болсон байх жишээтэй. Нэг бараа бүтээгдэхүүн худалдан авах үнээсээ ачааны үнэ давчихсан. Ачаа тээврийн үнийг гэрээ хийж буулгасан гэж байгаа ч бодит байдал дээр буусан зүйл байхгүй. Тэгэхээр бид алдагдал хүлээхгүйн тулд барааныхаа үнийг нэмэхээс өөр сонголтгүй шүү дээ. Одоо байгаа бараанууд эхнээсээ дуусч байна. Жишээлбэл, бохирын хоолой тасарсан.

Зөвхөн БНХАУ-аас орж ирдэг бараа бүтээгдэхүүнд хомстол үүсээгүй. ОХУ-аас орж ирдэг сантехникийн болон бусад барилгын материал бага орж ирж байгаа” гэв. Сантехникийн бараа бүтээгдэхүүн өнгөрсөн жилтэй харьцуулахад доод тал нь 10 мянгаар нэмэгдсэн талаар 100 айлын “Jobi” төвийн худалдаачид хэлж байлаа.

Мөн ханын цаас 2000-5000 төгрөгөөр өсчээ. Үүний зэрэгцээ хил хаагдсан нь үндэсний үйлдвэрлэгчид ч нөлөөлсөн байна. Тухайлбал, “Монгол паар” компаниас алчуур хатаагч үйлдвэрлэж байгаа эсэхийг тодруулахад “Эрээний хилийн боомт хаагдсан учраас түүхий эд тасарсан. Хил нээгдэхээр хийж эхэлнэ” гэсэн юм. 

“НАРИЙН НОГООНЫХОН ЛАНГУУГАА ЦЭВЭРЛЭЭД ЯВЧИХСАН”

Манай улс гурил, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг бол нарийн ногооныхоо 25 хувийг л дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг. Тэгэхээр хил гаалийн асуудал үүсэхэд тэргүүн эгнээнд нарийн ногоо тасалдаж үнэ нь хэд дахин нугалардаг нь иргэдийн бухимдлын төрүүлсээр байгаа. Тэгвэл энэ удаа ч нарийн ногоо тасарч “Бөмбөгөр” захын нарийн ногооныхон хэдийн лангуугаа цэвэрлээд явчихжээ. Энэ талаар “Бөмбөгөр” захын ногооны худалдагчид “Энэ жил нарийн ногоо төдийгүй төмс, луувангийн үнэ өмнөх жилүүдээс өндөр байгаа.

Тариаланчдын зүгээс бидэнд ургац бага хураасан учраас өндөр үнэтэй байгаа шүү л гэдэг. “Алтан намар” хямдралтай худалдааны үеэр ч өндөр байсан. Хураалт бага учраас ногооны үнэ харьцангуй эрт нэмэгдэнэ. Өдөр бүр бөөний үнэ нь 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж байгаа учраас жижиглэнгийн үнэ ч 50-100 төгрөгөөр нэмэгдэж байгаа. БНХАУ-аас орж ирдэг жимс, нарийн ногоо 50 хувь өссөн” гэв. Түүнчлэн дотоодын хүнсний үйлдвэрлэлийнхэн урдаас сав баглаа боодлоо захиалж хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор зарим хүнсний үйлдвэрлэгчдийн сав, баглаа боодол тасарч асуудал үүссэн байна.

Энэ мэтээр хил хаагдахад импортыг орлох үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа доголдож байгаа нь бид импортоос бүрэн хамааралтайг харуулж байна. Хэдийгээр дотооддоо үйлдвэолэж байгаач түүхий эдээ импортоор оруулж ирж байна. Тэгэхээр өнөөдрийн хил гаалийн асуудал нь аливаа бараа бүтээгдэхүүнийхээ гол түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн цагт үндэсний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө гэдгийг тод харуулж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.10.25 № 209 (6686)

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
Нийгэм

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

2023/02/03
Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан
Нийгэм

Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан

2023/01/16
Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо
Нийгэм

Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо

2023/01/12
УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ
Нийгэм

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ

2023/01/06
ХАР НҮҮРСНИЙ УЛААН ХЭРҮҮЛ-3
Нийгэм

ХАР НҮҮРСНИЙ УЛААН ХЭРҮҮЛ-3

2023/01/04
Машинд амаржсан эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой байна гэв
Нийгэм

Машинд амаржсан эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой байна гэв

2023/01/03
Дараагийнх
Д.Цэнджав: ‘Ковид 19’-ийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг ЭМД-аараа хийлгэх боломжтой

Д.Цэнджав: 'Ковид 19'-ийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг ЭМД-аараа хийлгэх боломжтой

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
  • Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
  • Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev