• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Лхагва, 3-р сар 29, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

‘Ковид 19’ эдгэрсний дараа сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдөх вэ

2021/09/20
: Гэр бүл хүүхэд
0
‘Ковид 19’ эдгэрсний дараа сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдөх вэ
Share on FacebookShare on Twitter

СЭМҮТ-ийн судалгаагаар “Ковид 19”-ийн аваад эдгэсний дараа хүмүүст сэтгэл түгших, сэтгэл гутрах, нойргүйдэх шинж тэмдэг хамгийн ихээр илэрчээ. Тэр дундаа, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 4.5 дахин илүү нойрны өөрчлөлттэй тулгарсан байна. Тус судалгааны үр дүнг харвал, эдгээр шинж тэмдгээс гадна цочимтгой болох, хар дарж зүүдлэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгааг дурджээ. Энэ талаар бид сэтгэл зүйчдээс тодруулж, зөвлөгөө авлаа.

Б.Батгэрэл: Би бүрэн эдгэрсэн, бүх зүйл сайхан болно гэсэн бодлоор өөрийгөө дүүргэ

Эхлээд бид Нийслэлийн эрүүл мэндийн газрын сэтгэл зүйч, сэтгэл засалч Б.Батгэрэлээс “Ковид 19”-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст илэрч буй сэтгэл зүйн өөрчлөлт, эмгэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар асуусан юм.

-“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэрсний дараа сэтгэл зүйн байдал хэрхэн өөрчлөгдөх вэ?

-АНУ-д хийгдсэн судалгаагаар “Ковид 19”-өөр өвдсөн таван хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгтэй болж байна гэсэн үр дүн гарсан. Ялангуяа сэтгэл түгшил, сэтгэл гутрал болон нойргүйдэл нь ковид оношлогдсоноос хойш гурван сар хүртэлх хугацаанд илэрч байна.

Харин Манай улсын хувьд 2020 оны сүүлээр хийсэн хөл хорионы үеийн сэтгэлзүйн байдлыг судалсан судалгаагаар нийт оролцогчдын 27.2 хувь нь сэтгэл гутрал, 24.9 хувь нь сэтгэл түгшил, 16.2 хувь нь нойрны хямрал, 24.3 хувь нь амиа хорлох бодолтой байна гэсэн үр дүн гарсан.

-Та “Ковид 19”-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

–Өөрийгөө буруутгаж хаанаас авчихсан юм бол, ингэдэггүй л байж тэгдэггүй л байж, цаашид яах бол гэж харуусаж, буруутгах нь улмаар сэтгэл санаагаар унах магадлалыг ихэсгэдэг. “Яана аа бүрэн эдгэрсэн болов уу”, “Бусад эд эрхтэнд муугаар нөлөөлсөн болов уу”, “Ойр дотнынхоо хүмүүст халдаачих вий дээ” хэмээн санаа зовинож байгаа байх. Юуны түрүүнд сэтгэл хөдлөлөө анзаарч тайвширах нь чухал юм. Дараах байдлаар тайвширч болно. Үүнд:

–Гүнзгий амьсгаа аван гаргах (Гурвын тоонд амьсгал аван, гурвын тоонд барин, дөрвийн тоонд гаргах)

–Ойр дотнынхондоо төрж байгаа сэтгэл мэдрэмжээ хуваалцаж, өөрийгөө өвдсөндөө буруутгахгүй байх

–Сэтгэл санаа өргөх, сэтгэл сэргээх хөгжим сонсох, зураг зурах гэх зэрэг аргыг хэрэглэх

-Аль болох сөрөг зүйлсийн талаар таамаглаж төсөөлөхгүй байж эерэг бодлоор өөрийгөө цэнэглэх хэрэгтэй. Хамгийн гол нь би бүрэн эдгэрсэн, бүх зүйл сайхан болно, би тэр үеийг даван гарч чадсан гэдэг бодлоор өөрийгөө дүүргээрэй.

-Ингэж арга хэмжээ аваагүй тохиолдолд хүндрэх үү. Ямар эрсдэл гарч болох вэ?

-Ямар нэг тусламж авч чадалгүй явсаар сэтгэл гутрал улам гүнзгийрч өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болдог. Ажлаа хийх, ажилдаа явах, гэрээ цэвэрлэх, өөрийгөө арчлах гэх мэт үйл ажиллагаа алдагддаг. Сэтгэл гутралын хамгийн том эрсдэл аюул бол амиа хорлох явдал юм. “Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн танил, таны анд найз, ажлын найз эсвэл дотны нэгэнд чинь доорхи шинжүүд илэрч байгаа эсэхийг ажиглаарай.

-Өөрийгөө бусдад дарамт болж байна гэж ярих

-Амьдрах ямар ч шалтгаан алга гэж хэлэх

-Өөрийнхөө тухай үргэлж сөрөг зүйл ярих

-Үхлийн тухай үе, үе дурсах

-Архи, мансууруулах бодисын хэрэглээ ихсэх

-Найз нөхөд, гэр бүлийхнээсээ өөрийгөө тусгаарлах, харилцаагаа таслах

-Нойр багасах эсвэл хэт их унтах

-Өөрийнхөө үнэ цэнтэй зүйлсийг бусдад бэлэглэх, тараах

-Нийгмийн, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоо болих

-Хүмүүст баяртай гэж хэлэхээр зочилж очих, утсаар ярих

-Эрүүл мэндэд эрсдэлтэй зүйлд оролцох

-Өөрийгөө гэмтээх, гараа зүсэх зэрэг зүйлс ажиглагдвал яаралтай сэтгэл зүйчид эсвэл сэтгэл засалчид хандах хэрэгтэй.

Т.Хонгорзул: “Ковид 19” хүмүүсийн биеийн дархлааг шалгаад зогсохгүй, сэтгэлийн дархлааг ч шалгаж байна

Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзулаас гэр бүлийн орчинд ямархуу нөлөө үүсэх, түүнээс хэрхэн сэргийлэх талаар асуулаа.

-Гэр бүлийн нэг гишүүн ‘Ковид 19’-ийн халдвар авах үед тухайн гэр бүлд хэрхэн нөлөөлөх вэ?

-Хамгийн түрүүнд айдас түгшүүр үүснэ. Хэр хөнгөн эсвэл хүнд тусах болов уу, хэзээ эдгэрэх бол, цаашлаад ямар нэгэн эд эрхтэнд нөлөөлөх болов уу гэх мэт, түүнчлэн бусдад халдаачих вий дээ гэсэн айдас санаа зовнил үүсч болно. Гэрийнхэн нь мөн өвдсөн бол би тараачихлаа гэж өөрийгөө зэмлэн буруутгах мэдрэмж төрж болно. Өөртөө санаа зовохоос гадна гэр бүлийн гишүүддээ санаа зовж тэдэнд анхаарал халамж санаа тавих байдал үүснэ. Гэр бүлийн нэг гишүүн туслаа гэхэд бусад гишүүд бүгд тусахгүй тохиолдлууд их байгаа учир халдаачихна хэмээн санаа зовнихоос сэргийлэх нь зүйтэй юм.

-“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсний дараа “Long Covid”буюу урт хугацааны эмгэг үргэлжилж байна гэж эмч нар хэлж байсан. Үүний адил “Long Covid”нь сэтгэц, сэтгэл зүйн байдалд нөлөөлөх үү?

-“Ковид 19” хүмүүсийн биеийн дархлааг шалгаад зогсохгүй, сэтгэлийн дархлааг мөн шалгаж байна. Хүн хоорондын зай барь гэсэн ойлголт нь сэтгэл зүйн хувьд зайгаа барь гэсэн үг биш, үүнээс улбаалаад ганцаардах, бусдаас өөрийгөө тусгаарлах байдал нь сэтгэл түгшүүр гутралд хүргэх байдал ажиглагдаж байна. Хүмүүст түгшүүр үүсэхдээ одоо “Ковид 19”-ийн халдварын тоо хэр өсөх бол, хөл хорио тогтоох болов уу, хэзээ бид нар өмнөх шигээ чөлөөтэй явж чадах бол гэсэн санаа зовнил, эргэлзээ, тодорхойгүй нөхцөл үүсч байна.

“Ковид 19”-ийн улмаас сэтгэл гутралд орогсдын тоо нэмэгдсэнээр амиа хорлох бодол, үйлдэл хийх эрсдэл нэмэгдэж байна. Хүмүүсийг айдаст автуулж байгаа шалтгаанд тодорхойгүй байдал ордог. Гэхдээ дэлхий нийтэд бид энэ нөхцөлд дасан зохицож амьдрах хэрэгцээ гарч байгааг дурьдаж байгаа. Санаа зовнил, түгшүүрээс үүдэн нойргүйтэх, амьдралын хэв маяг өөрчлөгдөж илүү цахим хэрэглээ болон хамаарал нэмэгдэх байдал ажиглагдаж байна.

-“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн хүмүүст сэтгэл зүйн өөрчлөлт гарсан бол нийтлэг ямар шинж илэрч байна вэ, үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-“Ковид 19”-ийн халдвар авах үед хүн бүрд харилцан адилгүй байдлаар нөлөөж байгаа билээ. Зарим хүмүүс хөнгөн, эсвэл хүнд гэх мэт. Тусаж байгаа хэр зэрэг, хүндрэлээс шалтгаалан хүмүүсийн сэтгэл зүйд ч мөн өөр өөрөөр нөлөөлж байна.

Зарим нэг хүмүүс хөнгөн тусаад эдгэрсэн тохиолдолд тусахаас тэгтлээ их айж санаа зовних хэрэггүй байсан байна гэж харж байгаа. “Ковид 19” тусах үед хүн бүрт ямар байдлаар нөлөөлөх вэ гэдгийг урьдчилан таамаглаж хэлэх боломжгүй учир үүнээс үүдэн шууд л тусаад хүндрэнэ гэсэн айдас түгшүүрээс аль болох зайлсхийх нь зүйтэй.

Тусаад эдгэрсний дараа маш сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хоололт гэх мэт зүйлсүүд дээр анхаарах нь чухал юм. Ойр дотныхондоо сэтгэл санааны байдлаа нээлттэй хуваалцах нь тайвшрахад тусалдаг.

М.Далайцэрэн: Санаа зовомтгой, сэжиглэмтгий хүмүүст “Ковид 19”-ийн халдвар илүү сөргөөр нөлөөлж түгшилтийг ихэсгэж байна

 Элбэрэлт эмнэлгийн Сэтгэцийн эмч М.Далайцэрэн дараах зөвлөгөөг өглөө. 

-“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэрсний дараа сэтгэл зүйн байдал хэрхэн өөрчлөгдөх вэ?

-АНУ-ын Оксфордын их сургуулийн судалгаагаар “Ковид 19”-ээр өвдсөн хүн сэтгэцийн өөрчлөлтөнд орох эрсдэл өвдөөгүй хүнтэй харьцуулахад 44 хувиар өндөр байсан. Мөн гурван хүн тутмын нэг нь сэтгэл түгшил, нойргүйдэл, сэтгэл гутрал илэрсэн байна. Сэтгэл түгшил үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй ба хувь хүний онцлог, түгшлийн зэргээс хамаарах учир мэргэжлийн хүнд хандаж оношлуулах хэрэгтэй. Сэтгэл түгшил гэдэг нь хэвийн үед бодит аюултай нүүр тулах үед айх, түгших, санаа зовох зэрэг сэтгэлийн хөдлөл үүсэх нь хэвийн хариу урвал байдаг.

Харин  түгшлийн үед хүн аймааргүй зүйлээс буюу айдас хүрмээргүй нөхцөл байдлаас хар аяндаа байн байн айж зүрхний цохилт олшрох, амьсгаа давхцах, гар салганан чичрэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг хэлбэрээр хөөрөлд ордог байна. Мөн санаа зоволт нь удаан хугацаанд тогтвортой үргэлжилснээр нойронд муудах, анхаарал төвлөрөлт сулрах, асуудал шийдэх чадвар зэрэг мууддаг.

-Хэрвээ эмчлэхгүй, арга хэмжээ авахгүй бол ямар эрсдэл үүсч болох вэ?

-Суурь сэтгэл түгшил өндөртэй буюу аймхай, юмнаас амархан цочирддог, санаа зовомтгой, сэжиглэмтгий хүмүүст “Ковид 19”-ийн халдвар илүү сөргөөр нөлөөлж түгшилтийг ихэсгэх, сэдрээх хүчин зүйл болж байгаа нь ажиглагдаж байна. Сэтгэл түгшил нь удаан хугацаанд үргэлжилбэл сэтгэл түгших эмгэг, айдсын эмгэг, сандрах эмгэг, улигт бодол албадмал үйлдлийн эмгэгээр өвчлөх эрсдэлтэй.

Эх сурвалж: Itoim.mn

Бэлтгэсэн: Сэтгүүлч Н.Саруулдөл, С.Отгонбаян

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Шүглийн дуугаар дамжуулан тусламж шаардлагатай хүүхдийг хамгаалах, хэрэглээг нэвтрүүлэхэд хүн нэг бүрийн оролцоо чухал
Гэр бүл хүүхэд

Шүглийн дуугаар дамжуулан тусламж шаардлагатай хүүхдийг хамгаалах, хэрэглээг нэвтрүүлэхэд хүн нэг бүрийн оролцоо чухал

2023/03/23
Нийт хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг учраас цахим орчин болон нийгмийн сүлжээнд харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна
Гэр бүл хүүхэд

Нийт хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг учраас цахим орчин болон нийгмийн сүлжээнд харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна

2023/01/27
“Аавын хүүд амьдрал бэлэглэе” аянд нэгдэхийг хүсэж байна
Гэр бүл хүүхэд

“Аавын хүүд амьдрал бэлэглэе” аянд нэгдэхийг хүсэж байна

2023/01/19
Б.Жавхлан: Цагаан сар дөхөж байгаа үед гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгоно
Гэр бүл хүүхэд

Б.Жавхлан: Цагаан сар дөхөж байгаа үед гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгоно

2023/01/17
ХНХЯ: Төр хувь хүний мэдээллийг засах боломжгүй учир иргэд өөрсдөө мэдээллээ засуулж, хүүхдийн мөнгөө авах боломжтой
Гэр бүл хүүхэд

ХНХЯ: Төр хувь хүний мэдээллийг засах боломжгүй учир иргэд өөрсдөө мэдээллээ засуулж, хүүхдийн мөнгөө авах боломжтой

2023/01/17
Д.Лхамсүрэн: Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг боловсруулахад 10 гаруй байгууллага хамтарч ажилласан
Гэр бүл хүүхэд

Д.Лхамсүрэн: Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг боловсруулахад 10 гаруй байгууллага хамтарч ажилласан

2023/01/17
Дараагийнх
У.Наранцэцэг: Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна

У.Наранцэцэг: Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна
  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev