Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Тэгвэл иргэдийг ХӨСҮТ-д уушгины рентген зураг үнэгүй авахуулж болох гэнэ.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-д өдөр бүр 14.30 цагаас хойш рентгэнд харуулж болох гэнэ. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох, ” Коронавирусийн халдвараар өвчилсөн хүн, коронавирус ч гэлтгүй иргэд эрүүл мэндийн даатгалаараа тийм үйлчилгээ авах боломж бол байгаа. Хүн өөрөө уушгиа үзүүлье гэвэл эрүүл мэндийн даатгалаараа тийм үйлчилгээ авах боломжтой.
Харин коронавирусаар өвдөөд эдгэрсэн иргэдийн уушгийг нийтэд нь үнэ төлбөргүй рентгенд харна гэдэг бол ташаа мэдээлэл, Гол зүйл нь эрүүл мэндийн даатгалын хүрээнд л харна гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.