• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 5 сар 29, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Урлаг спорт

Ц.Цогтбаатар: Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа

2021/07/27
: Урлаг спорт
0
Ц.Цогтбаатар: Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа
28
SHARES
666
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирсан.

Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпийн медальтны их гэр бүлд нэгдэж байна.

Эдүгээгээс таван жилийн өмнө Риогийн олимпод ялагдаад уйлж суусан Цогтоо эрийн цээнд хүрснээ харуулж, хийморьтой барилдсаар ийнхүү медалийн тавцанд гишгэх эрхтэй болов.

Монголын жүдочид олимпийн наадмаас 10 дахь медалиа хүртэж, хамгийн олон медаль авсан спортын төрөл болж байна. Чөлөөтийнхөн ес, боксчид долоон медаль аваад байгаа билээ.

Тэрбээр ялалтынхаа дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн.  Энэ үеэр “2016 оны олимпод ялагдсандаа өөртөө бурууг өгсөн. Өнөөдрийг хүртэл миний зорилго ганцхан дэлхийн аварга, ганцхан гран при байгаагүй. Би аварга болно гэж бодож байсан ч чадсангүй. Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа. Ханьдаа болон намайг төрүүлж өсгөсөн ээждээ, бяцхан хүүдээ, анхны багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл нэгээр тогтоогүй. Миний оргил хаана вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр би өөрийгөө 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна гэж бодож ирсэн. Хэдэн удаагийн олимпийн аварга, ямар аварга байх нь ерөөсөө хамаагүй. Намайг тусалж, дэмжсэн хүмүүстээ болон анхны багш Шийрэв багшдаа, аав ээждээ, гэр бүлийнхэндээ, ханьдаа, хүүдээ, шигшээ багийн ах дүү нар, бэлтгэл хангахад тусалсан Даваасүрэн ахдаа гээд маш олон хүндээ баярлалаа. Би чадсандаа баяртай байна” гэлээ. 

МҮОХ

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

“ТУРК АРДЫН ХӨГЖМИЙН МАСТЕРУУД МОНГОЛД” ТОГЛОЛТ
Урлаг спорт

“ТУРК АРДЫН ХӨГЖМИЙН МАСТЕРУУД МОНГОЛД” ТОГЛОЛТ

2022/04/04
Олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуулийн бүртгэл эхэллээ
Нийгэм

Олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуулийн бүртгэл эхэллээ

2022/03/02
“Анна Каренина” жүжиг дахин театрын тайзнаа амилна
Урлаг спорт

“Анна Каренина” жүжиг дахин театрын тайзнаа амилна

2022/03/02
Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов болон өрсөлдөгч тодорхой болжээ
Урлаг спорт

Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов болон өрсөлдөгч тодорхой болжээ

2022/01/05
Залуу тамирчин Д.Отгонжаргал ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Урлаг спорт

Залуу тамирчин Д.Отгонжаргал ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2021/10/07
Улаанбаатар хотын 382 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ
Урлаг спорт

Улаанбаатар хотын 382 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

2021/10/07
Дараагийнх
Шинээр сонгогдсон гишүүдийн хом-1

Шинээр сонгогдсон гишүүдийн хом-1

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev