ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Монгол Улсад сүүлийн 24 цагт 8016 хүнээс шинжилгээ авахад 634 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 53.734 боллоо. Мөн хугацаанд 608 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 47.356 боллоо.
Улаанбаатарт 589 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 447.470 боллоо. Орон нутагт 45 тохиолдол бүртгэгдэж, нийт 5.541 боллоо.
Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 255 боллоо.
Одоогоор 4243 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 2107
- Хүндэвтэр 1.518
- Хүнд 498
- Маш хүнд 120 хүн байна.