• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 6-р сар 10, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Хувийн мэдээллийг хуулиар ингэж хамгаална

2021/05/11
: Нийгэм
0
Хувийн мэдээллийг хуулиар ингэж хамгаална
Share on FacebookShare on Twitter

Т.Батсайхан

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг ХЗДХЯ-наас боловсруулан хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ. Улмаар өмнөх долоо хоногт хуулийн төслийг  МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэн дэмжсэн.  Тэгэхээр удахгүй холбогдох байнгын хороод, чуулганаар хэлэлцэж батална гэсэн үг.  Хуулийн төслийн онцлох заалтууд болон хувь хүний мэдээллийг хамгаалах асуудал өнөөдөр ямар байгаа тухай мэдээллийг хүргэе.

Хувь хүний нууцын тухай хуулийн хамрах хүрээ хязгаарлагдмал байна

Сүүлийн үед  үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор гарын хурууны хээ болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл болсон.  Одоо мөрдөгдөж буй Хувь хүний нууцын тухай хуульд  дээрх асуудлуудыг тусгаагүй.  Хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тогтоож, зөвхөн эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгө, гэр бүлийн нууцыг хувь хүний нууцад хамааруулахаар заасан.  Тэгэхээр хувь хүний мэдээлэл алхам бүрт алдагдаж байж болох энэ цаг үед дээрх хуулийг батлах нь ус агаар мэт хэрэгтэй байгааг хууль санаачлагчид онцолж буй.

Х.Нямбаатар: Царай таних камеруудыг хориглоно

Хуулийн төслийн зарим заалтын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд царай таних камерыг хориглож байгаа. Мөн албан байгууллага, дэлгүүр хүний биометрик мэдээллийг замбараагүй цуглуулж байгааг хязгаарлана” гэжээ.  Хуулийн төслийн агуулга.

Агуулга 1. Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт оруулж, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетикийн, эрүүл мэндийн мэдээлэл зэрэгт юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг улс орны жишигт тулгуурлан тодорхойлжээ. 

Агуулга 2. Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл өгдөг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгчээ. Түүнчлэн мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүхийн болон шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах зохицуулалтыг оруулсан.

Агуулга 3. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болохоор оруулжээ.

Агуулга 4. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгоно.

Агуулга 5. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заажээ.

ЭКСПЕРТИЙН ҮГ

ХЗДХЯ-ын Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: Хүний хурууны хээ уншуулдаг асуудал байх ёсгүй

-Технологийн давуу байдлыг ашиглан хүний хувийн мэдээллийг авах, боловсруулах асуудал нэлээд түгээмэл болчихлоо.  Тиймээс дээрх хуулийн төслийг боловсруулан онцгой анхаарч ажиллаж байна.  Түүнчлэн зах худалдааны төв, байрны орц зэрэгт байгаа дүрс бичлэгийн камерыг ямар стандартын дагуу тавих уу. Тэнд цуглуулсан мэдээллийг хэн ямар журмын дагуу үзэж болох вэ гэдгийг хуульчилсан.  Мөн дэлгүүр, банк санхүүгийн байгууллага хүний хурууны хээ шаарддаг. Үүнийг хуулийн хүрээнд таслан зогсоох арга хэмжээ авна.

Хуульч Ү.Амарбат: Эрх бүхий иргэд хүний хувийн мэдээллийг задлах тохиолдол гардаг

-Төрийн мэдээллийн сан, банк, үүрэн телефоны оператор зэрэгт ажиллаж байгаа иргэд хүний хувийн мэдээлэлтэй маш болгоомжтой хандах ёстой.  Тэд хүний хувийн мэдээллийг өөрийн авах ёстой чиг үүргийнхээ хүрээнд биш хувийн ашиг сонирхолдоо ашиглах байдлаар олж авсан тохиолдол олон бий.  Түүнийг нь мэдсэнээс үүдсэн маргаан хуулийн байгууллагад олон ирдэг.  Гэвч ил болж байгаа нь болохоос үүний цаана мэдээгүй олон тохиолдол нууц хэвээр үлдэж байна.  Тэгэхээр энэ асуудлыг ч хүний хувийн мэдээллийг хамгаалах хуульд тодорхой тусгаж батлах ёстой. 

“Глоб” интернэшнл” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн: Иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага бичлэг цацахдаа прокурорын зөвшөөрөл авна

-Хэвлэл мэдээллийн байгууллага гэлтгүй иргэд цахим орчинд хувь хүний мэдээлэл рүү халдах боллоо.  Орцны камерын бичлэгийг аваад л иргэдийн нүүр царайг шууд цацчихаж байна.  Үүнийг 1995 онд баталсан хуулиар зохицуулах ямар ч боломжгүй.  Иргэн өөрийн мэдээллээ алдсан тухай шүүхэд мэдээлэл гаргахад ямар ч нарийвчлан заалт байхгүй.  Харин Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулиар тодорхой зохицуулж байна.  Иргэн болон хэвлэл мэдээллийн байгууллага аливаа хүний нэр хүндэд халдсан бичлэг тараахдаа ямар ч онцгой эрх эдлэхгүй.  Хуульд заасан үндэслэлийн дагуу прокурорын зөвшөөрлөөр цацах ийм зохицуулалтыг хийж өгсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.11 МЯГМАР № 95 (6572)

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна
Нийгэм

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна

2023/05/30
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав
Нийгэм

“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав

2023/05/21
Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье
Нийгэм

Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

2023/05/18
Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
Нийгэм

Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

2023/05/18
С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо
Нийгэм

С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо

2023/05/11
Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!
Нийгэм

Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!

2023/05/10
Дараагийнх
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг олголоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг олголоо

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev