• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 5 сар 29, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Улс төр

Ц.Туваан: Засгийн газрын 100 хоногоор сөрөг хүчний зүгээс 100 гаруй цагийн өлсгөлөнгөөр бэлэг барья

2021/05/10
: Улс төр
0
Ц.Туваан: Засгийн газрын 100 хоногоор сөрөг хүчний зүгээс 100 гаруй цагийн өлсгөлөнгөөр бэлэг барья
12
SHARES
561
VIEWS
Share on FacebookShare on Twitter

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа /2021.05.10/ гаригийн хуралдаанаа Чингисийн талбайд хаалттайгаар зохион байгууллаа. Хурлын дараа, Бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан нар хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдээлэл өглөө.

Д.Ганбат: Сөрөг хүчин үгээ хэлэх боломж олгохгүйн тулд УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаан хуралдсангүй.  Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг МҮОНРТ, парламентын гишүүд нь өлсгөлөн зарлаад бараг долоо хонож байхад ганц удаа ирж мэдээ, сурвалжлага бэлдэж өгсөнгүй. Энэ телевиз нэг намынх болсон юм уу. Олон нийтийн статус нь хэвээрээ юу гэдэгт эргэлзэж байна. Бидний  мэдээг улс орон даяар өнгөрсөн өдрүүдэд гаргасангүй. Бид шаардлага хүргүүлж байж өнөөдөр ирсэн байна. Ардчилсан намын бүлэг нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлал тогтоож хууль, шүүхээс эхлээд хэвлэл мэдээллийг өөрсдийн хүслээр ажиллуулдаг байдлыг эсэргүүцэж тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарласан. Бид хуулийн дор, хуульд захирагдаж амьдардаг болтлоо тэмцлээ зогсоохгүй.

С.Одонтуяа: Өнөөдөр Засгийн газар 100 дахь  хоногоо тэмдэглэж баяр наадам шахуу юм хийж байна. 100 хоног гэдэг ямар нэг тодорхой ажил хийхэд урт хугацаа. Гэтэл энэ Засгийн газар маш муу ажилласан. 170 хүний амиар 100 хоногоо угтаж байна. Өнгөрсөн хугацаанд маш хурдтайгаар зөв бодлого хэрэгжүүлсэн бол ийм олон хүн нас барахгүй байх боломж байсан. Ардчилсан намын бүлэг амь насаа алдсан иргэдийнхээ ар гэрт эмгэнэл илэрхийлж байна.

Ц.Туваан: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногоо тэмдэглэж байгаа юм байна. Сөрөг хүчний зүгээс 100 гаруй цагийн өлсгөлөнгөөр бэлэг барья. Эрх баригчид
“Ардчилсан нам асуудлаа дотроо шийд” гэдэг мессэжийг олон нийтэд тарааж байна. Энэ үг чинь моодноос гарсан байна лээ шүү. Иргэд олон нийт ухаантай, юмны наад цаадахыг төвөггүй ойлгодог болсон. Танай намын захиалгаас Улсын Дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газар тэр байтугай Үндсэн хуулийн Цэц ажиллаж байгааг бүгд харж байна. Та нарын захиалгаар С.Эрдэнэ гэдэг хүнд хувилж өгсөн тамганы  үйлчлэлийг 2021 оны хоёрдугаар сард түдгэлзүүлсэн шийдвэр өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байна. Тэгэхээр хоёрдугаар сарын 21-нээс хойшхи бүх үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр бус гэсэн үг. Гэтэл хүчин төгөлдөр бус албан бичгийг үндэслэн СЕХ нэр дэвшигч бүртгэсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тухай хуульд хориг тавьсан байгаа. Ерөнхийлөгч хориг тавьсан хуулийг түр түдгэлзүүлж УИХ хүлээж аваагүй бол хүчин төгөлдөр мөрдөөд явдаг. Гэтэл хоригтой хуулийн заалт ашиглаж байгаа гэх мэт  хуулийн зөрчлийг арилгах ёстой.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Я.Содбаатар: Ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой
Улс төр

Я.Содбаатар: Ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой

2022/05/20
М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна
Улс төр

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна

2022/05/20
У.Хүрэлсүх: Алийн болгон бид давсаа айлаас гуйж амьдрах вэ
Улс төр

У.Хүрэлсүх: Алийн болгон бид давсаа айлаас гуйж амьдрах вэ

2022/05/13
НИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 19-нд зохион байгуулахаар болжээ
Нийгэм

НИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 19-нд зохион байгуулахаар болжээ

2022/05/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа

2022/05/09
LRT-г хасвал хотын 24 гишүүн чуулганд суухгүй
Улс төр

LRT-г хасвал хотын 24 гишүүн чуулганд суухгүй

2022/04/25
Дараагийнх
Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалтыг 7 дугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөж байна

Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалтыг 7 дугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev