• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 6-р сар 10, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

“Улаан* түвшинд шилжсэн өдрүүдэд 15726 хүн халдвар авч, 55 нас барав

2021/04/26
: Эрүүл мэнд
0
“Улаан* түвшинд шилжсэн өдрүүдэд 15726 хүн халдвар авч, 55 нас барав
Share on FacebookShare on Twitter

СOVID-19 халдварын тархалтыг хумихын тулд Монгол Улс гурав дахь удаагаа нийтээр нь хөл хорьж “улаан” түвшинд шилжлээ. Тодруулбал, энэ сарын 10-25-ны 00:00 цагийн хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон юм. Энэ хугацаанд зайлшгүй ажиллах 15 байгууллагын ажилчдаас бусад нь гэртээ байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорио тогтоохгүй бол  дөрөвдүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид танилцуулсан учраас  эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар хөл хорио тогтоох шийдвэр гаргасан юм.

Энэхүү 14 хоногийн хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, таваас доош тоогоор агаар салхинд гарах нь нээлттэй. Харин нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчилж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж тэгш, сондгой зохицуулалт  хийсэн өдрүүд өнгөрлөө. Засгийн газар хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч вакцины татан авалт хойшилсноос дархлаажуулалт удааширсан юм. Гэвч хатуу хөл хорио дуусахад халдварын тархалт буурсангүй. Хүн нас бараагүй өдөр ч байсангүй. Өөрөөр хэлбэл, 14 хоногт 55 нас барж 15726 хүн халдвар авч өнөөдрийн байдлаар 30483 хүн халдварт өртөж, 15403 нь эдгэрч, 86 хүн нас бараад байна.

Ийнхүү халдварын тархалт буураагүй эрсдэл улам нэмэгдэж байгаа учраас Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор сунгалаа. Ингэхдээ манай улсад мутацид орсон коронавирусын тохиолдол илэрснийг зарласан юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр  “ХӨСҮТ-ээс хөл хорионы хугацааг хоёр нууц үеийн хугацаа буюу 28 хоног гэж санал гаргасан байсан. Суурь өвчтэй вакцинд хамрагдаагүй иргэд халдварт нэрвэгдвэл хүнд хэлбэрээр өвчилж, нас баралт нэмэгдэнэ гэдэг тооцоог хийж байсан. Тэрний дагуу тохиолдлын тоо нэмэгдсэн тул ахмадууд, хууч өвчтэй хүмүүс халдварт өртөж, тохиолдлын тоо нэмэгдсэн. Тиймээс цаашид дахин 12 хоног зарласан юм. Халдвар буурахгүй байгаа болохоор хөл хорио үр дүнгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ хэрэв хөл хорио тогтоогоогүй бол өдөрт илрэх тоо 3-4 мянгад хүрч, есдүгээр сар гэхэд 190000 хүн халдвар авах бөгөөд эрүүл мэндийн салбар хүндрэлтэй байдалд орох тооцоолол байсан.

Бид өмнө нь БНСУ улс руу 20 орчим сорьц явуулсан байсан. Япон улсад манай гурван вирусологич эмч очсон байгаа. 20 сорьцод судалгаа хийгээд эхний дөрвөн сорьцын хариу гарсан. Энэ бол “whole genome sequencing” буюу нэлээн өндөр түвшний, геномын дарааллыг тогтоох судалгаа юм. Эхний дөрөв дээр мутацилагдсан вирус байхгүй. Үлдсэн сорьцуудад судалгаа үргэлжилж байгаа.

Мэргэжилтнүүд маань ийнхүү суралцаж ирснээр бид тавдугаар сард багтаад Монгол Улсад мутацилагдсан хэлбэрүүдийг тодорхойлох боломж бүрдэнэ. 

PCR-ийн шинжилгээгээр тухайн мутацид Британи вариант, Бразил, Өмнөд Африкийн вариантад зориулсан PCR-ийн урвалж уусмалуудыг аваад мутацилагдсан хэлбэр байгаа эсэхийг цөөн хүнд тандалтын байдлаар хийж илрүүлсэн. Ингээд үзэхэд Турк улсаас зөөвөрлөгдсөн тохиолдолд ийм төрлийн гурван хэлбэр байгааг илрүүлсэн. Мөн манай улсад эерэг гэж батлагдсан сорьцод тандалт хийж үзэхэд нэг гэр бүлийн хоёр хүнд илэрсэн.

Одоо геномын дараалал тогтоох шинжилгээгээр эдгээрийг батлах ёстой. Тиймд урьдчилсан байдлаар ороод ирсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн мутацилагдсан вирусийн тухайд эмнэлзүйн байдал, нас баралт хүнд хэлбэрээр тархалт нь хурдацтай явагддаг. Дээр нь хүнд хэлбэрээр өвчилдөг онцлогтой учраас ороод ирсэн байх боломжтой гэж үзсэн. Халдварын тоо нэмэгдэх тусам ахмад суурь өвчтэй хүмүүс гэлтгүй залуучуудад  хүнд хэлбэрээр тохиолдох зүйл ажиглагдаж байна. Тэгэхээр залуу, хөгшин гэлтгүй вакцинд 100хувь найдахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ сайн барих нь чухал” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Уянга

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ
Эрүүл мэнд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ

2023/05/01
ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна

2023/04/13
Н.Учрал: 13А маягт E-Mongolia системээс татаж аваад Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй
Эрүүл мэнд

Н.Учрал: 13А маягт E-Mongolia системээс татаж аваад Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй

2023/04/12
М.Оюунбилэг: Монгол хүүхдүүд далд өлсгөлөнд нэрвэгдэж, таргалалтад өртөж байна
Эрүүл мэнд

М.Оюунбилэг: Монгол хүүхдүүд далд өлсгөлөнд нэрвэгдэж, таргалалтад өртөж байна

2023/04/07
Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ
Эрүүл мэнд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

2023/03/23
Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна
Эрүүл мэнд

Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна

2023/03/23
Дараагийнх
Жирэмсэн эмэгтэй амбулаторийн тусламж үйлчилгээ авахад 100 хувь үнэгүй

Жирэмсэн эмэгтэй амбулаторийн тусламж үйлчилгээ авахад 100 хувь үнэгүй

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev