Танадалт, хариу арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Эрүүл мэндийн салбарынхан ковид-19 вакцины эсрэг хоёр дахь тунг хийлгэж эхлээд байгаа. Иргэдийн хувьд энэ сарын 25-наас хойш хоёр дахь тунгаа хийлгэх төлөвлөгөө бий.
Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээ заавал өгөх шаардлагагүй. Эсрэг биетийн шинжилгээ өртөг өндөртэй. Хэдийгээр вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах шаардлагатай. Амны хаалтаа зүүж, гарын ариун цэврээ сахиж, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй.
Халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. Албан байгууллагуудад хандаж хэлэхэд ковид-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг буцааж ажилд нь оруулахдаа шинжилгээний бичиг шаардах шаардлагагүй гэдгийг хэлье.