• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
Ням, 8 сар 7, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан 1000 гаруй эмэгтэй холбогдсон

2021/04/14
: Нийгэм
0
Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан 1000 гаруй эмэгтэй холбогдсон
Share on FacebookShare on Twitter

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой бэлгийн дарамтын хэргийг олон нийтийн сүлжээнд ил болгосноос гадна өнөөдөр өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийгээд буй. Тэрбээр энэ үеэрээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ц.Анандбазартай холбоотой бэлгийн дарамтад орсон 1,000 гаруй эмэгтэй түүнд хандаж, мэдээллээ ирүүлснийг хэлсэн юм.

Түүний өмгөөлөгч Н.Батсүх “Манай үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь нас, бэлгийн халдашгүй байдлын эрх зөрчигдсөн. Үүнд Ц.Анандбазар гишүүн холбоотой. Тиймээс гурван асуудал дээр гомдол гаргасан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгаар бүлэгт заасан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, 12 дугаар бүлэгт заасан бэлгийн халдашгүй байдалд халдан довтолсон, 13 дугаар зүйлд зааснаар өөрт болон бусад хүмүүст заналхийлэл учруулсан зэрэг асуудлаар гомдол гаргаж байгаа.  Энэ гомдол нь зөвхөн Б.Сүндэръяагийн асуудал биш. Үүний цаана олон охидын асуудал байгаа болохоор хууль шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдэж өгнө гэж найдаж байна.

Иргэн Б.Сүндэръяа “2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг удаа дараа хүссэн. Тэр бүрт нь татгалздаг байсан. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичсэн. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан.

2020 оны сонгуулийн өмнө намайг ямар ч хамааралгүй УИХ-ын нэр бүхий гишүүн болон тухайн үеийн Ерөнхий сайдтай амрагийн харилцаатай болгож зураг бичлэг цацсан. Тэр бичлэгийг Ц.Анандбазар гишүүний захиалгаар таван залуу Эрдэнэтэд очиж хийж, эвлүүлсэн. Тэд нараас хуулийн байгууллага мэдээлэл авсан. 

Миний хувьд өөрийн нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдаж, үг ч хэлж чадахгүй өдийг хүрсэн. Цаашид дарамт шахалттай амьдарч чадахгүй тул өргөдөл өгч байна. 

Өмнө нь намайг бүдүүлэг үгээр заналхийлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий.

Удаан хугацаанд дарамттай, сүрдүүлэгтэй, маш хэцүү амьдарсан тул яг одоо л зогсоохгүй бол миний энэ байдал дахиж 10, 20 жил ч үргэлжилж магадгүй байна.  Би өдийг хүртэл олон хүнд өргөдөл өгсөн боловч бүгд хаагдсан. “Улаан бал* нэвтрүүлэгт орсны дараагаас л цагдаагийн байгууллагаас надтай холбогдож, нэлээд олон шүүх хурал болж, хариуцлагаа хүлээх хүмүүс нь хүлээсэн боловч дахиад л дарамталдаг хүмүүс гарч ирсэн* гэв.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно
Нийгэм

Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно

2022/08/02
Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана
Нийгэм

Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана

2022/08/02
Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3X3 сагсан бөмбөгийн орчин үеийн талбайтай боллоо
Нийгэм

Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3X3 сагсан бөмбөгийн орчин үеийн талбайтай боллоо

2022/07/29
Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна
Нийгэм

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна

2022/07/29
“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй
Нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй

2022/07/26
11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжлаа
Нийгэм

11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжлаа

2022/07/26
Дараагийнх
Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд 689 хүнээс коронавирус илэрч, дахин нэг хүн нас барлаа

Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 742 хүнд халдвар илэрч, 3 хүн нас барлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev