ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагт 13057 хүнд шинжилгээ хийснээс 321 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 7014 боллоо. Улаанбаатарт 262 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийслэлийн 7 дүүрэгт халдвар бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт өвчлөл 5868 боллоо.
Энэ тохиолдолд 104 тохиолдол эдгэрсэн байна. Ингэснээр 4,341 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Орон нутагт шинээр 59 тохиолдол бүртгэгдэж, нийт 610 тохиолдол болжээ. Дархан-Уул аймагт 10, Архангай аймагт 19, Баянхонгор аймагт 7, Өвөрхангай аймагт 8, Орхон аймагт 10, Говьсүмбэр аймагт 2, Булган аймагт 3 тохиолдол нэмж бүртгэгдлээ.