• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 6 сар 26, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Эрүүл мэнд

АШУҮИС-ийн резидент эмч нарын цалин олгогдоно гэх мэдээлэл ХУДАЛ байжээ

2021/03/25
: Эрүүл мэнд
0
8
SHARES
605
VIEWS
Share on FacebookShare on Twitter

АШУҮИС-д суралцаж буй резидент эмч нарын цалингийн асуудал хөндөгдөөд гурван сар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор зөрүүтэй мэдээллүүд гарах болсон. Бид энэ талаар албан эх сурвалж болох ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Нямсүрэнтэй уулзаж тодрууллаа.

– АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан Ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Тухайн үед БШУЯ-наас резидент эмч нарын асуудал нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх хүрээний асуудал гэж үзсэн. Гэвч үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор БШУ-ы сайд, ЭМ-ийн сайд болон АШУҮИС-ийн захирал нар гурван талт уулзалт хийж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэх гарц олсон. Өнөөдөртөө багтан Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулна. Ингэснээр маргаашаас эхлэн резидент эмч нарын цалинг олгоход бэлэн болсон гэдгийг хэлсэн. Өнөөдрөөс эхлэн цалин нь олгогдож эхлэх үү ?

– АШУҮИС-д суралцаж байгаа Резидент эмч нарын цалингийн асуудлаар Эрүүл мэндийн сайдаас Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн. Энэ дагуу манай байгууллагаас АШУҮИС-ийн удирдлагад хамтран асуудлаа шийдвэрлэх уулзалт зохион байгуулах саналыг хүргүүлсэний дагуу уржигдар /2021 оны 03-р сарын 23/ ЭМХТ болон АШУҮИС-ийн холбогдох мэргэжилтнүүд уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр манай байгууллагын зүгээс ямар эрхзүйн орчны хүрээнд резидент эмч нартаа цалин олгож байгааг танилцуулан, цаашид хууль эрхзүйн хүрээнд гэрээ байгуулан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гээд гэрээний төслөө солилцохоор тохирсон. Улмаар өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 16:00 цагаас дараагийн хэлэлцээр хийх байсан боловч АШУҮИС-ийн Захирал хүрэлцэн ирээгүйн улмаас уулзалт өнөөдрийн /2021 оны 03 сарын 25/ 16:00 цар хүртэл хойшиллоо.

– Тэгэхээр Резидент эмч нарт цалин өнөөдрөөс олгогдох асуудал худлаа болсон гэсэн үг үү?

– Тиймээ өнөөдрийн байдлаар АШУҮИС-д суралцаж байгаа Резидент эмч нарын цалингийн асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна гэж ойлгож болно.
ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Нямсүрэн дээрх тайлбарыг ийн өгсөн юм АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан “АШУҮИС-ийн резидент эмч нарын цалинг маргаашаас эхлэн олгоход бэлэн болсон” хэмээн том амласан боловч угтаа энэ асуудлаас бултсаар байгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нараас болоод тэд дахиад л хууртаад үлдлээ.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна
Эрүүл мэнд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна

2022/05/20
Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол
Эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол

2022/05/16
КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй
Эрүүл мэнд

КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй

2022/05/13
Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна
Эрүүл мэнд

Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна

2022/05/13
Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна
Эрүүл мэнд

Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна

2022/05/13
Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна
Эрүүл мэнд

Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна

2022/05/11
Дараагийнх

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 ам метр болжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev