• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Пүрэв, 2-р сар 9, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Ж.Эрдэнэбатыг парламентын “зөвшөөрөл*-өөр шалгахаар боллоо

2021/03/22
: Улс төр
0
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдааны  үеэр гишүүний тангараг  өргөлөө.  Энэ  чуулганд  Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож,  байр сууриа илэрхийлсэн.  Ерөнхийлөгчийн хувьд  хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэлнэ гэж байсан ч  хойшлуулсан.  Харин  Ж.Эрдэнэбатыг бүрэн эрхээ баталгаажуулахад орж ирж, нэлээд ширүүхэн байр, суурь илэрхийлсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татав.  Ерөнхийлөгч  “Хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу” гэв. Мөн АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатыг тангараг өргөхийг нь эсэргүүцэж, чуулганы хуралдааныг орхиж гарсан. Ийм амаргүй, уур амьсгал дунд  Ж.Эрдэнэбат гишүүний тангаргаа өргөсөн.  Уур амьсгал амаргүй байсан ч гишүүний тангараг өргөх процесс хуулийн  хувьд асуудалгүй гэдгийг УИХ-ын  дарга Г.Занданшатар тодотгож байсан юм.

Ж.Эрдэнэбатыг өнгөрсөн сонгуулийн сурталчилгааных нь хугацаанд хуулийн байгууллагаас баривчлан саатуулсан. Улмаар 2020 оны парламентын сонгуулиар сонгогчдын олонхийн санал авч, СЕХ-ноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргасан ч  түүнийг суллаагүй.  Шүүн таслах ажиллагаа үргэлжилж албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон.

Энэхүү шийдвэр нь улс төрийн хүрээнд маргаан талцлыг олонтаа дагуулсан.  Олон улсын парламентын холбооноос гэхэд “УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан, хүний эрхийг зөрчсөн ноцтой үр дагаврыг дагуулсан” гэдэг сануулгыг манай парламентад өгч, хэрэг нээгээд байв.

Улмаар Ж.Эрдэнэбат есөн сар хоригдож ,  энэ сарын 3-нд Дээд шүүхийн шийдвэрээр суллагдлаа. Харин шүүхээс хэргийг нь прокурорын шатанд буцаасан юм.   Тиймээс Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 22.7-д Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө гэсэн зохицуулалтын дагуу хаврын чуулганы нээлтэд оролцож, улмаар пүрэв гаригт тангараг өргөж гишүүний бүрэн эрхээ баталгаажуулаад байна.

Харин Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийг  Дээд шүүхээс прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа билээ.  Одоо Ж.Эрдэнэбатыг буруутай гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх  баталгаажсан учраас прокурорын байгууллага    шалгахдаа УИХ-д саналаа оруулна гэсэн үг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1-д гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол УИХ шийдвэрлэхээр заасан билээ.  Тэгэхээр цаашид Ж.Эрдэнэбат гишүүний асуудлыг прокурор хуулийн дагуу УИХ-д оруулж ирэх болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг  эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
Улс төр

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ

2023/02/09
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа
Улс төр

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

2023/02/09
Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
Улс төр

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

2023/02/01
Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй
Улс төр

Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

2023/01/27
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ
Улс төр

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

2023/01/27
Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна
Улс төр

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна

2023/01/10
Дараагийнх

Э.Тэмүүлэн: Шинээр 210 тохиолдол бүртгэгдсэний 25 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Газар хөдлөлтийн дараах гайхамшиг ба уй гашуу
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
  • 2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
  • Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа
  • Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev