• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Ням, 6-р сар 11, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирүүлснийг шалгах ёстой

2021/03/19
: Улс төр
0
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн шуугиан тариад байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хууль бусаар хил зөрчин их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудалд анхаарч ажиллах юм.

Тус ажлын хэсэг өнөөдөр ХЗДХЯ-нд шаардлага хүргүүллээ.

Ардчилсан Монгол Улсад мафийн систем байж болохгүй

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн албан хаагчид  бол төрийн захиргааны албан хаагчид юм. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон ҮАБЗ-ийн тухай хуулиар эдгээр хүмүүс гадаад улсад тусгай чиг үүрэг гүйцэтгэх хууль зүйн зохицуулалт байхгүй. ҮАБЗ-ийн үзэл баримтлалыг УИХ-аар баталсны дараа үйл ажиллагаа явуулах хууль журамтай. Гэтэл ямар тусгай чиг үүргээр хил давж их хэмжээний мөнгө олж ирэв гэдэг асуудал дагуулж байна. Энэхүү ноцтой мэдээллүүд ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. ҮАБЗ үндсэн чиг үүргээ биелүүлж байна уу эсвэл аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй байна. Бид энэ асуудлаар ТЕГ болон ЦЕГ, АТГ-т   хандсан. 

Мөн Б.Баасанцогт өмгөөлөгч хэрэг төлөвлөдөг, схемдэж зурдаг, захиалга өгдөг. Тэр шүүгчдээрээ дамжуулж ял төлөвлөдөг байсан нь ил болсон. Түүнчлэн шүүхийн байгууллага, хууль хяналтын зарим байгууллагын ажилтан албан хаагчтай хувийн харилцаа тогтоож,  наргиж цэнгэдэг, мөнгө төгрөг авч өгөлцдөг сүлжээ бий болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдийн эрх, эрх чөлөөг дээдэлдэг хүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулахаар зорьж байна. Ардчилсан Монгол Улсад мафийн систем байж болохгүй, хүний эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж болохгүй. Ардчилсан Монгол Улсад хүнд ял тулгадаг, эрүүдэн шүүдэг, хүнийг хэлмэгдүүлдэг байж болохгүй.

Тиймээс ХЗДХ-ын сайдад энэ асуудлаар хандаж байна гэлээ.

Ч.Ундрам: “Ариг* банкийг дээрэмдэх схемийг Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютер дээрээс олсон

УИХ-ын гишүүн  Ч.Ундрам: Хувь хүний өмчийг хууль хяналтын байгууллага зохион байгуулалттайгаар дээрэмддэг асуудал яригдаж байна. Тухайлбал, “Ариг* банкийг дээрэмдэх схемийг Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютер дээрээс олсон. Ийм зүйл өнөөдөр байж болохгүй. Тийм учраас ТЕГ, ЦЕГ, АТГ-т   хандсан. Өнөөдөр хариугаа өгөх эцсийн өдөр. ХЗДХЯ чиг үүргийнхээ хувьд энэ асуудалд анхаарч ажиллах ёстой учир албан бичиг өгч байна.

Г.Дамдинням: Олон шударга шүүгчийн хажуугаар тусгай ган хамгаалалттай шүүхийн хонгил бий болжээ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням-Хууль шүүхийн хонгил гэдэг асуудал 2 парламент дамжин яригдаж байна. Өнгөрсөн намрын чуулганаар Шүүхийн тухай хуулийг баталсан. Хуульд хуулийн байгууллагад ажилладаг хүмүүсийн хийхийг хориглосон заалтууд орсон. Гэтэл өнөөдрийн байдлаар 50 орчим сая төгрөгийг  11 шүүх, шүүхийн байгууллагын ажилтнуудад системтэйгээр тараасан байгаа юм. Тараасан хүн нь өмгөөлөгч Б.Баасанцогт. ҮАБЗ-д ажилладаг байсан үнэмлэхтэй. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хаана  явна, Б.Баасанцогт дагаад явж байдаг. А.Гансүхийг Зам тээврийн сайд байхад Б.Баасанцогт МИАТ-ийн захирал байсан. Дараа нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болоход нь ажилтнаар нь ирсэн байдаг. Байнгын холбоо сүлбээтэй байна. А.Гансүх дарга таньдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ сүлжээнд шүүхийн захиргааны ажилтнууд ч оролцсон байгаа юм. Шүүхийн захиргааны ажилтнууд орж ирсэн өргөдөл гомдлыг аль шүүгчид хуваарилах вэ, хэзээ хийлгэх вэ гэдэг асуудлыг шийддэг хүмүүс. Энэ бүхнээс харахад олон шударга шүүгчийн хажуугаар тусгай “ган* хамгаалалттай шүүхийн хонгил бий болжээ. Монгол Улсын нэрийн өмнөөс ялладаг прокурор хүртэл энэ хонгилд орсон байгаа юм.

Ц.Сандаг-Очир: Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад өнөөдрийг хүртэл  өөрийнхөө томилдог шүүгч нарт хариуцлага тооцохгүй байна вэ

 УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир–УИХ-ын гишүүд хууль баталдаг, хууль санаачилдаг, баталсан хуулийнхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг субъект. Шүүхийн тухай хуульд шүүгч нарын хориглох заалтыг оруулсан. Гэтэл Б.Баасанцогт гэдэг хүн шүүгч нарт мөнгө тараасан байна. Энэ бол авлига байж болзошгүй. Мөн цагаан сарын үеэр Монгол Улсын хилээр эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний гадаад валют орж ирсэн гэх мэдээлэл байна. ҮАБЗ-ийн ажилчид төрийн захиргааны албан хаагчид. Гэтэл А. Гансүх дарга төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж явсан гэж мэдээлэл хийсэн. Төрийн захиргааны албан хаагчид төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж явах ёсгүй. Энэ ямар учиртай мөнгө орж ирсэн бэ гэдэг асуултын тэмдэг гарч байна. Зорилго нь юу вэ. Мөн Б.Баасанцогтын компьютерээс нэр бүхий улстөрчдийн хэргийг төлөвлөсөн, зураглал олсон. Энэ бол гэмт хэргийн шинжтэй томоохон асуудал. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийг хүртэл яагаад өөрийнхөө томилдог шүүгч нарт хариуцлага тооцохгүй байна вэ гэлээ.

Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шүүгч нарт мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн Цагдаагийн Ерөнхий газарт албан бичиг хүргүүлж, хэрэг бүртгэл нээн  шалгалтын ажил явагдаж байгаа гэв.

Төстэй нийтлэлүүд

УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
Улс төр

УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа

2023/06/05
Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ
Улс төр

Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ

2023/05/30
МАН бүлэг: УИХ-ын гишүүн 126 байна гэдгийг дэмжсэн
Улс төр

МАН бүлэг: УИХ-ын гишүүн 126 байна гэдгийг дэмжсэн

2023/05/30
ЗГ: “МИАТ” орон нутгийн есөн чиглэлд 40-68 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчилнэ
Улс төр

ЗГ: “МИАТ” орон нутгийн есөн чиглэлд 40-68 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчилнэ

2023/05/24
Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана

2023/05/18
Онцгой бүрэн эрхтэй БЭТ-үүд Б.Хишигдоржтой хуйвалдаж, тендэр будлиантуулжээ
Улс төр

Онцгой бүрэн эрхтэй БЭТ-үүд Б.Хишигдоржтой хуйвалдаж, тендэр будлиантуулжээ

2023/05/09
Дараагийнх

Б.Баатархүү: "Элизабет* хотхонд өндрөөс унаж нас барсан иргэний нөхрийг саатуулан шалгаж байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev