Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиуллаа. Ингэснээр зарим аж ахуйн нэгжүүд тодорхой тооны хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болж байна.
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны даваа гаригийн 06:00 цагаас эхлэн 14 хоногоор хязгаарлаж, нийслэлд үйлчилгээний газруудыг 22:00 цаг хүртэл ажиллуулж, замын хөдөлгөөнийг 23:00-06:00 цаг хүртэл хязгаарлахаар боллоо.