УОК-оос эрсдэлийн түвшингийн 4 зэрэглэлийг тогтоохдоо аль болох хэвийн ажил, амьдралаа үргэлжлүүлэхээр тооцсон. Энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.
Шадар сайд С.Амарсайхан: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Эрсдэл өндөр байна. Хүүхдийн сурах орчинд эрсдэл үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч байна гэлээ.