• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Ням, 6-р сар 11, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Н.Пүрэвжаргал: Тандалт явуулын баг өдөрт хамгийн багадаа 200-300 хүнээс шинжилгээ авдаг

2021/03/13
: Эрүүл мэнд
0
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-т яаралтай, шаардлагатай үед PCR-ын шинжилгээ авдаг тандалт явуулын таван баг ажилладаг. НОК, НЭМГ-т хүсэлт гаргасны дагуу тэд ойр, дам хавьтал болон айл өрх, албан байгууллага, хэвтрийн өвчтэй хүн, товчоод дээрх PCR/ПГУ-ын шинжилгээгүй иргэдэд хүрч ажилладаг. Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Тухайлбал, нийслэлийн “Өргөө” амаржих газраас гарсан тандалт явуулын V баг ахлагч, халдвар судлаач Н.Пүрэвжаргал, лаборант Э.Амаржаргал, ариутгагч Б.Эрдэнэчимэг, жолооч Ч.Алтансүх гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Хурдан, шуурхай иргэдэд хүрч үйлчилдэг учраас тус багийнхныг иргэд цохож дуудах нь цөөнгүй гэнэ. Тус V багийн ахлагч, халдвар судлаач Н.Пүрэвжаргалаас тандалт явуулын багийн талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Тандалт явуулын багийн бүрэлдэхүүнд орж, шинжилгээ аваад хэр удаж байна вэ?

-2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тушаал гарч, эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт явуулын баг байгуулсан. Анх байгуулагдсан багуудын бүрэлдэхүүн хүн, хүч болон зарим шалтгаанаар өөрчлөлт орох юмуу, татан буугдсан бол манай баг анх тушаал гарснаас хойш тасралтгүй ажиллаж байгаа. НЭМГ-ын Д.Энхтүвшин мэргэжилтэн биднийг чиглүүлэн, арга зүйгээр ханган ажилладаг. Энэ хүн сайн чиглүүлдэг учраас бид халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, тасралтгүй ажиллаж байна. Өдөрт хамгийн багадаа 200-300 хүнээс, ихдээ 1000 орчим иргэнээс шинжилгээ авдаг.

-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн, яаж баримталж ажиллаж байна вэ?

-Хамгаалах хувцас хэрэгслээ өмсөх, тайлах, ойр орчноо, шинжилгээ авсан газраа ариутгах гэх мэт халдвар хамгааллын дэглэм, заавар, журмыг баримталж ажиллаж байна.

-Хүндрэл, бэрхшээл хэр тулгарч байна вэ?

-Замын түгжрэлээс шалтгаалаад хэвтрийн өвчтөн дээр удаж очих гэх мэт асуудал үүсдэг. Мөн өвлийн хүйтэнд машиндаа байрлаж ажиллаж байсан учраас заримдаа хоол унд идэх, хувцсаа солих зэрэгт асуудалтай байсан. Одоо дулаарч байгаа болохоор машиндаа байрлахад асуудал үүсэхгүй.

-Хэдэн цагаар ажиллаж байна вэ?

-Өглөө 08:30 цагаас цугладаг. Шөнө гэнэт дуудагдана гэх мэтээр янз бүр. Хааяа эрт буухдаа баярлана. Нэг өдөр ажиллаж, нэг өдөр амардаг. Гэхдээ амарч байгаа өдрөө дуудагдах тохиолдол бий. Тэр үед бэлэн байх ёстой.

-Гэрийнхэн нь хэрхэн хүлээн авч байна вэ?

-Анх бол айж, “Угаа, ариутга, тусдаа гарах уу” гэх мэтээр сүртэй хүлээж авсан. Сүүлдээ чухал ажил хийж байгааг маань ойлгож, ойр дотныхон, хамаатан садандаа магтаж ярих ч юмуу, хүндэлдэг болсон.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Төстэй нийтлэлүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ
Эрүүл мэнд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ

2023/05/01
ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Салхин цэцэг өвчний тархалт өндөр байна

2023/04/13
Н.Учрал: 13А маягт E-Mongolia системээс татаж аваад Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй
Эрүүл мэнд

Н.Учрал: 13А маягт E-Mongolia системээс татаж аваад Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй

2023/04/12
М.Оюунбилэг: Монгол хүүхдүүд далд өлсгөлөнд нэрвэгдэж, таргалалтад өртөж байна
Эрүүл мэнд

М.Оюунбилэг: Монгол хүүхдүүд далд өлсгөлөнд нэрвэгдэж, таргалалтад өртөж байна

2023/04/07
Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ
Эрүүл мэнд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

2023/03/23
Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна
Эрүүл мэнд

Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна

2023/03/23
Дараагийнх

Намынхаа будлианд толгой нь эргэсэн гишүүд хууль бус үйл ажиллагаанд оролцов уу

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev