Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатарт коронавируст халдварын 169 тохиолдол бүртгэгджээ. Мөн 13 тохиолдлын халдварын эх үүсвэрийг олохоор судалж байна. Ер нь Улаанбаатар хот бүхэлдээ голомт болсон талаар Эрүүл мэндийн яамнаас хэлсэн. Тиймээс Улаанбаатын хаанаас халдвар авах эрсдэл байгаа гэдгийг иргэн бүр анхааралдаа авч, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байхыг анхаарууллаа.
Халдварын тоо огцом өссөн тул ХӨСҮТ, ЭМЯ-наас УОК-д т дараах саналуудыг хүргүүлсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ын дэд захирал Э.Тэмүүлэн, “Боломжтой бол хамгийн үр дүнтэй арга бол хөл хорио тогтоох хэрэгтэй байна. 2 нууц үеийн хугацаа буюу 28 хоногоор тогтоох нь үр дүн өндөртэй. Боломж байхгүй бол үйлчилгээний байгууллагуудын цагийг багасгах, нэг дор 10-аас дээш хүн цугларахыг хориглох, арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулах, халдвар ихээр тархах фитнесс, караоке, баар рестораны үйл ажиллагааг 14-21 хоногийн хугацаатайгаар зогсоох гэх мэт саналуудыг хүргэсэн* гэв.
Ер нь иргэд халдварын хамтдаа давж гарахын тулд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг ягштал баримтлах хэрэгтэй.