ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Өнөө өглөө 09.00 цагийн байдлаар буюу сүүлийн 24 цагт 109 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 3481 боллоо.
109 тохиолдлын 104 нь ойрын хавьтал бөгөөд 95 хүнд нь анхны шинжилгээгээр, 10 хүнд давтан шинжилгээгээр халдвар батлагджээ. 109 тохиолдлын 96 нь Улаанбаатарт, 7 нь Төв аймагт, Завхан аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод халдварын голомтууд нэмэгдлээ. Эрүүл мэндийн ажилтнуудын дундах халдварын тохиолдол нэмэгдэж байна. Мөн аймаг орон нутаг руу халдвар голомтлон гарч байгаа.
Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарсан тул агаар сэлгэлт сайн хийхийг анхааруулав. Учир нь ковидийн халдвар агаар дуслын замаар дамждаг.
Шинээр илэрсэн тохиолдлуудаас 104 нь ойрын хавьтал бол 5 хүн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна.
Өнөөдрийн байдлаар нийт 30 мянган хүнийг вакцинд хамруулжээ.