• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 28, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Л.Амарсайхан: Энэ удаад хатуу хөл хорио тогтоохгүй бол 5000-аас давсан хүн Covid-19 вирусээр өвчлөх эрсдэл байна

2021/02/10
: Нийгэм
0
8
SHARES
608
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Сар шинийн өдрүүдэд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос дэлгэрэнгүй тайлбар хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан “УОК цаг үеийн нөхцөл байдалтай холбогдууланх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Хөл хорионы хугацаанд энэхүү шинжилгээг зохион байгуулж буй нь цар тахлын голомтыг хумих, цаашдаа эрсдэлгүй болоход анхаарч байгаа юм. Иймээс шинжилгээг голомтоос эхлүүлнэ.

Сар шинийн баярыг тохиолдуулан иргэд олон өдрөөр амардаг. Мөн энэ үеэр халдварын голомт нэмэгдэж, тархалт хүрээ тэлэх эрсдэлтэй улам өндөрсөх магадлал өндөр байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэмэгдүүлж, хатуу хөл хориог 12 хоног хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.

Улаанбаатар хотын 7 дүүрэгт идэвхитэй 89 голомт байна. Эх үүсвэр нь тодорхойгүй цөөнгүй голомтууд бий. Өдөр ирэх тусам халдварын тоо нэмэгдэж байна. Эрсдэл тэр хэрээр нэмэгдэж байна. Хэрвээ энэ удаад хатуу хөл хорио тогтоож, арга хэмжээ авахгүй бол 2 дугаар сарын сүүлээр 5000 давсан хүн Covid-19 вирусээр халдвар авах эрсдэл байгаа талаар эрдэмтэд хэлж байгаа.

Нийслэлээс хальж аймаг, орон нутаг руу тархах эрсдэл өндөр байгаа учраас арга хэмжээг зайлшгүй зохион байгуулна. Бидний баримталж байгаа гол зөрчим нь аливаа асуудлын араас нь хөөх биш болохоос өмнө нь эрсдлийг тооцож зохион байгуулалтаа хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал.

Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл халдварын тоо 6 дахин нэмэгдэх, үүнээс ч эрсдэлтэй байдалд орох өндөр эрсдэл байна. Иймээс энэ арга хэмжээг зохион байгуулж байна.  Энэ хүрээнд өндөр хариуцлагатай байж, үйл ажиллагаа явуулна.

УОК-ийн дэргэд шинэ бүтэц бий болж байгаа.

  • Хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээг эрсдлийн үед хийх. Энэ нь шат шатанд хяналт тавих, ажлын уялдаа холбоог бий болгох, гарсан эрсдэл, алдаа дутагдлыг газар авахуулахгүйгээр газар дээр нь засч залруулах тогтолцоог аудитын газрын оролцоотойгоор тавьж ажиллана.
  • Эрсдлийн үеийн мэдээллийн хороо байгуулна. Яам тамгын газрын удирдлагуудаас бүрдсэн. Иргэдэд хүрч байгаа мэдээллүүд нэг эх сурвалжаас гардаг. Эргээд буух эзэн, буцах хаягтай байхад чиглэнэ.

Мөн төрийн худалдан авалтыг илүү нээлттэй, хатуу хяналттай, цахим болгоно.

Халдварыг бид ногоон, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр эрсдэлийг тодорхойлно.

Халдвар тархсан, хэд, хэдэн кластер бүртгэгдсэн бол гуравдугаар зэрэглэл гэж үзнэ. Одоогийн бидний байгаа нөхцөл гуравдугаар зэрэглэлд байгаа. Харин маргааш өглөөнөөс дөрөвдүгээр зэрэглэлд шилжинэ. Хатуу хөл хорионы хугацаанд цагдаа бүх гудамж талбайд гарч ажиллана.

Төстэй нийтлэлүүд

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой
Нийгэм

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой

2022/05/27
Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ
Нийгэм

Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ

2022/05/27
Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Нийгэм

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

2022/05/27
Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна
Нийгэм

Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна

2022/05/27
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна
Нийгэм

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна

2022/05/27
М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ
Нийгэм

М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ

2022/05/26
Дараагийнх

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний зохицуулалт

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev