Бүх нийтийн бэлэн байдалд шилжихтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн төв, тусгай мэргэжлийн төв болон төв эмнэлгүүд үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд үйл ажиллагаагаа хамтран явуулж байна.
Эдгээр байгууллага хамтарч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Иргэд анхаарвал зохих хэд хэдэн мэдээллийг хүргэе.
- Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэн өвчтөнг тухайн эрүүл мэндийн байгууллага үзээд үргэлжлүүлэн хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй гэвэл гэрт нь буцаах ажлыг тухайн эмнэлгийн байгууллага хүлээнэ.
- Түргэн тусламжийн дуудлагаар тусламж авч байгаа иргэд заавал биеийн байдал нь хямарсан хүнийг дагаж сахиур, ар гэрийнхэн нь дагалдаж явах шаардлагагүй. Аль болох ар гэрийнхэн, сахиурыг авахгүйгээр тухайн иргэнийг эрүүл мэндийн байгууллага хүлээн авах бодлого баримталж байгаа. Зайлшгүй шаардлагаар сахиур явахыг зөвшөөрнө. Явсан сахиур нь тухайн эрүүл мэндийн байгууллага дээр үргэлжлүүлэн байрлана. Халдвар хамгааллын дэглэм баримталж, сахиурын байрлах орчныг эмнэлгийн байгууллага бүрдүүлнэ.
- Дагалдаж явах сахиур жирэмсэн хүн байж болохгүй, өөртөө үйлчлэх чадваргүй хүн, хүүхэд байж болохгүй.
- Амаржих газруудаас гэртээ гарах тохиолдолд төрсөн эх, нярайг тухайн эмнэлгийн байгууллага өөрөө хариуцаж хүргэж өгнө. Үйлчилгээний соёлыг өндөрт хариуцаж, аюулгүй байдлыг ханган хүргэн өгнө.
- Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрийн эргэлт, жирэмсний хяналт, нярайг урьдчилсан байдлаар эргэж, үзлэгт хамруулсан. Хөл хорионы үеэр иргэдтэйгээ байнгын холбоотой байж, шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж үзлэг хийнэ.
- Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрийн эмчилгээг өдрөөр хийдэг. Өдрийн эмчилгээг хөл хорионы үеэр тарилганаас татгалзаж эмийн эмчилгээнд шилжүүлж байгаа. Энэ нь өвчний аюулгүй байдал талдаа сайнаар нөлөөлнө.
- Хорооны нутаг дэвсгэрт 2 доошгүй эмийн санг 24 цагаар ажиллуулна.
- Гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, мэс заслын дараах тусламж үйлчилгээг дүүргийн эмнэлгээс тусгай тээврийн хэрэгслээр авч эмнэлгийн байгууллагад нь хүргэж өгч, шаардлагатай эмчилгээг хийлгээд гэрт нь авчирч өгнө.
- Нэгдсэн эмнэлгүүд тасралтгүй 24 цагийн үйлчилгээ хийгдэнэ.
- Нийслэлийн хэмжээнд шүд, эрүү нүүрний эмчилгээ 24 цагаар хийгдэнэ.