ХӨСҮТ-ийн Танадалтын албаны дарга Ж.Байгалмаа : 2021.02.09-нд нийтдээ 25245 хүнд шинжилгээ хийхэд 54 хүнд халдвар нэмж бүртгэгдлээ.
Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Ингэснээр нийтдээ улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 2174 боллоо. Хоногийн хугацаанд 73 хувь нь хүн эдгэрч гарсан байна. Нийт 1.2 сая гаруй хүнд шинжилгээ хийжээ
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2174 боллоо. Үүнээс 1546 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 577 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 86, хөнгөн 488 хүн байна.