Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарласан. Иймд түүнийг дэмжсэн, гарын үсэг зурах гэсэн олон тооны иргэн цугласан юм. Гэтэл тэдэн дунд халдвартай иргэний ойрын хавьтал байсан учир цугласан иргэдээс шинжилгээ авсан байна. Мөн ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж Сүхбаатарын талбай орчимд ариутгал хийжээ.
Халдвартай иргэний ойрын хавьтал жагсаалд оролцсон тухай ХӨСҮТ-аас ЦЕГ-т мэдэгдсэнээр цагдаа нар ирж, ажиллаж эхэлжээ.
Хамгаалалтын гадна талд буюу талбайн захад зогсож буй иргэдээс тарахыг, гэртээ очоод өөрсдийгөө долоо хоногийн турш гэрийн тусгаарлалтад байлгахыг чанга яригчаар анхааруулж байна.