Нийслэл орох, гарах хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Он гарсаар өнөөдрийг хүртлэх хугацаанд Улаанбаатар хот руу нийт 14.161тээврийн хэрэгсэл 27.467 иргэн орж ирсэн. Нийслэлээс 17.160 тээврийн хэрэгслээр 34.561 иргэн гарч явсан. Эдгээр иргэдийн орж гарах явцад хяналт тавьж ажилласан.
Маршрутын бус замаар буюу хулгайн замаар иргэдийг орон нутаг руу нууцаар авч явах эсвэл нийслэл рүү оруулж ирэх үйлдлийг удаа дараа гаргасан үйлдэл гаргалаа. Нийт 50 тээврийн хэрэгслээр 107 иргэн зорчсоныг илрүүлсэн. Тэдгээрээс шинжилгээнд хамрагдаагүй 52 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан. 39 иргэнийг тусгаарлах байранд, 13 иргэнийг гэрийн ажиглалтад авсан” гэлээ.
Мөн тэрбээр иргэдийг хулгайн замаар нууцаар хүн тээвэрлэж, нийслэлээс орох болон гарах хөдөлгөөн хийхгүй байхыг сануулав. Энэхүү эрсдэлтэй алхам нь халдвар орон нутагт тархаах өндөр эрсдэлтэй гэдгийг мөн анхаарууллаа.