Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн учир хязгаарлалтын дэглэм тогтоосон.
Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг өнөөдөр:
• Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Гурван гал эмнэлэг,
• Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд- Амгалан амаржих газарт
• Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Өргөө амаржих газрын тусгайлан бэлтгэсэн байранд тус тус үйлчилгээг авна.