• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 28, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Боловсрол

Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургуулийн оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

2021/01/14
: Боловсрол
0
9
SHARES
520
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Ковид-19 цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэр бүл, иргэдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр үзүүлэхээр Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Нэг. Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д 2020 оны 4 сард өөрчлөлт оруулахдаа Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил болон төгсөгчдийн сүүлийн 4 жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг харгалзан зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог тогтоохоор тогтсон.


Энэхүү журамд заасан шаардлагыг ханган 2020 онд их, дээд сургууль төгссөн  1971 оюутан,  Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр, 2.8 голч дүнтэй амжилттай суралцаж байгаа 2782 оюутанд 6.4 тэрбум төгрөгийн зээлийг өнгөрсөн онд олгосон.

2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 5028 оюутан Боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлт гаргасан байна. Эдгээр оюутнуудад энэ хичээлийн жилд сургалтын зээл олгоход 15.0 тэрбум орчим төгрөг шаардагдахаар тооцоо гарсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны төсвийн багцад Оюутны хөгжлийн сургалтын зээлд зориулж 24,8 тэрбум төгрөг батлагдсан. Иймд Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутанд энэхүү цар тахлын хүнд нөхцөлд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээ болгон сургалтын төлбөрийн зээлийг 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд багтаан олгохоор боллоо.

Хоёр. Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагчдад сурлагын амжилттай нь уялдуулан 100 хүртэл хувийн тэтгэлэг олгоно” гэж заасан.

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан “…төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт  элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь…” төрөөс олгохоор баталсан билээ. Энэхүү журмын дагуу 2020 оны 9 дүгээр сараас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцаж байгаа болзол хангасан 843 оюутанд 625.1 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон.

Өнөөдөр манай улсад сувилахуйн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг дээд боловсролын сургалтын байгууллагад 3100-аад оюутан “сувилагч мэргэжил”-ээр суралцаж байна. Тус судалгаанаас харахад сувилагч мэргэжлээр их, дээд сургуульд 2020 онд элссэн оюутны элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо   450-480 байна. Сувилагч мэргэжилтний хэрэгцээ шаардлага, сургууль болон оюутнуудаас төлбөрийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг судлан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог 450 болгон өөрчлөх, мөн төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй оюутанд мөн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо
Боловсрол

ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо

2022/05/09
Бага ангийн сурагчид  ирэх сарын 3-наас амарна
Боловсрол

Бага ангийн сурагчид ирэх сарын 3-наас амарна

2022/05/09
“Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” шалгалтын хуваарь гарлаа
Боловсрол

“Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” шалгалтын хуваарь гарлаа

2022/05/05
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын төрийн үйлчилгээний албан хаагчид салбараасаа цалингаа авна
Боловсрол

Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын төрийн үйлчилгээний албан хаагчид салбараасаа цалингаа авна

2022/04/25
ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтын дүнг энэ сарын 13-нд цахимаар зарлана
Боловсрол

ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтын дүнг энэ сарын 13-нд цахимаар зарлана

2022/04/04
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна
Боловсрол

Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна

2022/03/30
Дараагийнх

А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 1491 боллоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev